Саяхан хаан ширээнд суусны 70 жилийн ойгоо тэмдэглэсэн Их Британийн хатан хаан II Элизабет коронавирусийн халдвар авчээ.
Өдгөө 95 настай хаан хааныг энгийн ханиадтай төстэй шинж тэмдэгтэй, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хэмээн Букингэмийн ордноос мэдээллээ.
Хатан хааны хувьд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан аж.
Өчигдөр тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон болон улс төрчид хатан хаанд түргэн эдгэрч, эрүүл энх байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Дашрамд, Хатан хаан II Элизабет нь одоогоор дэлхийн улс орнуудын хаад язгууртнууд дотроос хамгийн өндөр настай, хамгийн удаан төр барьж буй дээдэс билээ.
Эх сурвалж: Reuters