Замби улсын Лусака хотын гудамжны хүүхдүүдийн амьдрал элэг эмтрэм. Хэдхэн хоногийн өмнө нэгэн хүүгийн цогцсыг уулан дээрээс олжээ. Тэр хэн байсан, түүнийг хэн алсан бэ? Энэ бол Крис Локхарт, Даниел Мулило Чама нарын шинэ зохиол "Аяган дээр алхах нь" номын гол нууц юм.
Америкийн антропологич Локхарт, Замбийн туслах ажилтан Чама нарт мэдээлэл цуглуулахад нь гудамжны хүүхдүүд тусалж, баг болж хамтран ажиллажээ. Энэ түүх нь 17 настай заваан залуугийн тухай, хотод ганцаардсан 8 настай, эелдэг хүүхэд, зугтахаар төлөвлөж буй 16 настай биеэ үнэлэгч охин болон хогийн сав ухаж аж төрөх Лусабило гэх 11 настай ажигч хүү зэрэг дүрүүдтэй. Тэдний амьдрал бие биенээ тойрон эргэлддэг.
Олон улсын ахлах сурвалжлагч байсан The Times сэтгүүлийн сэтгэцийн эрүүл мэндийн сурвалжлагч Эллен Барри энэхүү номын талаар "Өдөр тутмын амьдрал нь нямбай бичигдсэн, зохиогоод биччихэж гэмээр шинж ховор. Баатрууд, төгсгөл нь түрийвч шиг хаагдах болно" гэж бичжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com