Хонгконг коронавирусийн хамгийн хүчтэй давалгаанд живж байна. Эмнэлгүүдийн ачаалал ихсэж, өвчтөнүүдийг явган хүний зам хүртэл хүлээлгэн зогсоож байна. Хятадын удирдагч Ши Жиньпин Хонконгийн засгийн газарт дэгдэлтийг таслан зогсоохын тулд "шаардлагатай бүх арга хэмжээг авахыг" тушаажээ.
Сүүлийн хоёр жилийн ихэнх хугацаанд Хонгконг коронавирусийг хяналтандаа байлгаж байгаа гэдгээрээ сайрхаж байсан. Гэвч өнгөрсөн оны сүүлээр омикрон хувилбар хотод нь нэвтэрснээс хойш эрүүл мэндийн ажилтнууд вирусыг дарах нь улам хэцүү болсон байна.
Эмнэлгийн захирал Кэрри Лам мягмар гаригт хэлэхдээ, "Тахал бидний хүчин чадлаас хэтэрсэн" хэмээн хүлээн зөвшөөрөв.
Нөхцөл байдал: Хотод шуугиан дэгдээсэн хариу арга хэмжээ нь коронавирусийг даван гарах чадварын байгаа байдлыг илчилсэн. Мөн бусад газраас ялгаатай нь Хонг Конг вирустай амьдрахыг сонгож чадахгүй байгаа. Бээжин харин коронавирусийг устгахыг шаардсан хэвээр байна.
Судлаачид зун гэхэд хамгийн сүүлийн үеийн давалгаа бараг 1,000 хүний аминд хүрнэ гэж анхааруулж байгаа нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Хонконгод ковидын улмаас нас барсан хүний тооноос дөрөв дахин их байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com