x

Циклон шуурганы улмаас Мадагаскарт 120 гаруй хүн амиа алджээ

Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хүчтэй шуурга болж, арлууд болон зүүн өмнөд эргийг сүйтгэжээ. Гамшигт шуурганаар Мадагаскар хамгийн их хохирол амссан бөгөөд энэ жил сар хүрэхгүй хугацаанд хоёр ч том шуурганд өртжээ.

“Ана” халуун орны шуурга нэгдүгээр сарын сүүлчээр хүчтэй аадар бороо орж, үер бууж, Мадагаскар, Мозамбик болон далайд гарцгүй Малави даяар 70 гаруй хүн амиа алдсан юм. Амиа алдагсдын дийлэнх нь Мадагаскакийн нийслэл Антананариву хотод байдаг бөгөөд далайн шуурганд дасаагүй өндөрт орших хотюм.

Дараа нь баасан гаригт "Батсирай" хар салхи салхилж, байшингийн дээврийг нурааж, атираат төмрийг нугалж, модыг юу ч үгүй хийсгэжээ. Шуурга Мадагаскарын зүүнээс баруун тийш дайран өнгөрөхөд наад зах нь 120 хүн амиа алджээ.

Амралтын өдрүүдэд цаг уурчид арлыг тойрч гарсан халуун орны шуурга болох "Клифф"-ийг ажиглаж байх хооронд Мадагаскарын эрэгт "Думако" халуун шуурга үүсч байв. Думако далайд хүрч ширүүн бороо орох төлөвтэй байна.

Сүүлийн жилүүдэд шуурга болон уур амьсгалын өөрчлөлт хоёрын хоорондын уялдаа холбоо улам тодорхой болж байна. Дулаан агаар чийгийг илүү ихээр барьдаг тул циклон /халуун орны салхи/, хар салхи улам усархаг болж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн далай нь тэднийг тэжээхэд илүү их энерги өгдөг тул хүчтэй шуурга илүү олон удаа тохиолддог байна. Эрдэмтэд дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр энэ байгалийн хандлага хэвээр байх болно гэж үзэж байна.

Өмнөд Африкийн цаг уурын албаны ахлах эрдэмтэн Андрис Крюгер хэлэхдээ, "Далайн гадаргын температурын хүлээгдэж буй өсөлтийн улмаас халуун орны циклон улам хүчтэй болж, удаан хугацаанд үргэлжлэх болно" гэж хэлжээ.

Гэсэн хэдий ч дэлхийн дулаарлын улмаас шуурганы тоо буурч магадгүй аж. Учир нь хүчтэй салхины зүсэлт зэрэг хүчин зүйлүүд нь зарим шуурга үүсэхээс сэргийлдэг байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 1 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 1 цаг 25 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 13 цаг 56 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 14 цаг 38 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 14 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 14 цаг 51 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 20 цаг 30 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 22 цаг 26 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top