Долоон жилийн өмнө Хятад улс 2022 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авч байсан билээ. Энэ үед удирдагч Ши Жиньпин "Манай улсын ихэнх хэсэгт цас ордоггүй ч наадам болох үеэр өвлийн спорт сонирхогчдыг олон зуун саяар нь өсгөнө" гэж амласан байдаг.
Удирдагчийн амлалт биелэлээ олжээ.
Тус улс даяар цанын баазууд, мөсөн гулгуурын талбайнууд мөөг шиг олширч, цана, уран гулгалтын чиглэлээр мэргэшсэн компаниуд цэцэглэн хөгжжээ. Мөн Хятад улс 2025 он гэхэд 157 тэрбум долларын цасан спортын зах зээлтэй болох зорилт тавьсан байна.
Наадмын дараа өвлийн спортод оролцох хүсэл эрмэлзэл үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа ч зарим мөсөн гулгуурын талбайнууд дүүрэн байна.
Олимпын эргэн тойронд:
-
15 настай Оросын уран гулгагч Камила Валиева допинг хэрэглсэн нь батлагдсан ч тэмцээнээ үргэлжлүүлж буй. Тэрээр өчигдөр болон богино үзүүлбэрт хувийн оноогоор тэргүүллээ.
-
Эйлин Гү мөнгөн медаль хүртэж медалийн тоогоо нэмлээ.
-
Хятадын зарим шүтэн бишрэгчдийн хувьд Олимпийн уран гулгагч Натан Ченийг "Чен №3" болон "Баян айлын охин" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь сэтгэл хөдөлгөм хочлох уламжлалын нэг хэсэг аж.
Б.Бүжлхамаа