ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Орос цэргээ хэсэгчлэн татахаар шийдсэн" гэж мэдэгдсэн нь Москва түрэмгийллийн аюулаас холдож магадгүй гэсэн дохио боллоо.
Гэвч энэ мэдэгдэл нь дайн гарах магадлал "байхгүй" болсон гэж үзэхэд хангалттай биш юм.
Ерөнхийлөгч Байден өчигдөр хэлсэн үгэндээ, "Оросын зэвсэгт хүчин маш их аюул заналхийлсэн байр сууринд байгаа бөгөөд довтолж эхлэх нь илт боломжтой хэвээр байна" гэжээ.
Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "Эвслийн гишүүд хэлцэл саарах шинж тэмдэг хараагүй" гэж мэдэгдэв.
Мөн өдрийн өглөө Германы канцлер Олаф Шольцтой уулзсаныхаа дараа Путин "Орос улс зүүн Европ дахь НАТО-гийн оролцоог багасгах, Украин хэзээ ч нэгдэхгүй байх гэсэн үндсэн шаардлагаа үргэлжлүүлэн шаардана" гэж мэдэгдэв.
ОХУ хэдэн цэргээ татан буулгаж байгааг тогтоох боломжгүй байгаа бөгөөд тус улсын арми Беларусь болон Хар тэнгист сургуулилтаа үргэлжлүүлнэ гэсэн байна.
Хурдан морины уралдаан: Москва, Вашингтон хоёр буун дуу гаргалгүйгээр зорилгоо баталгаажуулахын тулд улам бүр өндөр бооцоотой, ээдрээтэй тоглоом тоглож байгаа нь үхлийн аюултай гэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Таймсын тоймч бичжээ.
АНУ-ын дэмжлэг: АНУ Украинд 2.7 тэрбум гаруй долларын аюулгүй байдлын тусламж үзүүлсний дотор гранат харвагч, миномёт, жадтай 200 сая долларын багц байжээ. Гэхдээ энэ зэвсэг нь Оросын дайралтыг зогсоож чадахгүй.
Үр дагавар: Европ дахь байгалийн хийн гуравны нэгээс илүүг Оросоос авдаг. Шатахууны хангамжийн аливаа тасалдал нь тив даяар цочролын долгионыг илгээж болзошгүй юм.
Бүс нутгаас гадна: Украины хямралын үеэр Путин Латин Америкийн удирдагчид руу хувийн дипломат бодлого явуулж, дэлхийд амбицаа гайхуулав.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com