Украины Хар тэнгисийн эрэгт Оросын байлдааны хөлөг онгоцууд бөөгнөрөн, АНУ ойрын үед түрэмгийлэхийг анхааруулж байгаа тул Украины ерөнхийлөгч томоохон концессын талаар цухуйлгаж, улс орон нь НАТО-д элсэх боломжоос татгалзаж магадгүй гэжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гаригт хэлэхдээ, "Нээлттэй хаалганы тухай асуудал бидний хувьд мөрөөдөл мэт байж магадгүй юм" гэсэн юм.
Энэхүү тайлбар нь Оросын тэргүүн "Дипломат хямралыг дипломат аргаар шийдвэрлэх боломж барагдаагүй" гэж хэлэхтэй зэрэгцсэн мэдэгдэл болов.
Цэргийн нүүдэл: Орос, Беларусийн сөнөөгч онгоцууд Украины ойролцоох агаарын орон зайд томоохон хэмжээний хамтарсан цэргийн сургуулилт хийсэн нь халдлага болох вий гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ. Энэ газрын зурагт танк, хүнд их буунаас гадна 130,000 орчим Оросын цэрэг байрлаж буйг харуулж байна. Мөн видео бичлэгүүд, хиймэл дагуулын зураг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр байрлуулсан бичлэгүүд нь цэргийн байршлын цар хүрээ, эрчмийг харуулж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com