Сэргээш хэрэглэсэн гэх дуулианд өртөж, тэр нь батлагдсан ОХУ-ын уран гулгалтын од 15 настай Камила Валиеваг Бээжингийн олимпод үргэлжлүүлэн оролцохыг зөвшөөрсөн ч хэрэг нь шийдэгдтэл медал олгохгүй гэж албаныхан мэдэгдлээ.
Допингийн шинжилгээнд бүдэрсэн нь илчлэгдэх хүртэл Валиеваг өнөөдөр эхэлж буй эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх хамгийн боломжит хүн гэж олон нийт үзэж байсан юм. Одоо Валиеваг үргэлжлүүлэн тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн Олимпын хорооны онцгой шийдвэр нь түүний хэрэг шийдэгдэх хүртэл наадмын гол үйл явдлуудын нэг болно. Энэ асуудалд хэдэн сар шаардагдахаар байна. Мөн энэ шийдвэр нь удаан хугацааны нөлөө үзүүлж магадгүй юм.
ОХУ-ын тамирчдыг төрийн дэмжлэгтэй допинг хэрэглэсэн нь илчлэгдсэний дараа сүүлийн гурван олимпод албан ёсоор оролцох эрхийг нь хасаад байгаа билээ.
Олимптой холбоотой бусад мэдээлэл:
-
Олон орны хувьд наадмыг зохион байгуулах нь эдийн засгийн хувьд ямар ч утгагүй юм. Харин Хятадын хувьд үндэсний бахархал, дэд бүтцийг бий болгох хүсэл эрмэлзэл нь үүнийг үнэ цэнэтэй болгож магадгүй юм.
-
Эмэгтэйчүүдийн хоккейн алтан медалийн төлөөх тоглолтод АНУ, Канадын багууд дахин учраа таарлаа.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com