Дуулианаас эргэн ирсэн ОХУ-ын 15 настай тамирчин, уран гулгалтын бяцхан од Камила Валиева олимпын тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон билээ. Тэрээр өнөөдөр ганцаарчилсан төрөлд уран чадвараа харуулах юм.
Спортын Арбитрын Шүүх өчигдөр хуралдааны шийдвэрээ танилцуулж, түүнийг "Бээжин-2022" өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцох эрхтэй хэмээн зарласан юм.
Тэрээр Олимпын алтан медаль хүртэх магадлал өндөртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж байгаа билээ.
Олимпын эргэн тойронд...
-
Энэ амралтын өдөр Бээжинд ховор тохиолддог цасан шуурга болж, Олимпийн хуваарийг ганхуулав. Хамгийн хачирхалтай нь хиймэл цасанд тулгуурласан цанаар гулгах бэлтгэлд жинхэнэ цас саад болж байна. Цаначид шинэхэн цасан дундуур шунхаж байв.
-
Японы Аюму Хирано түрүүлж, Сноубордын домогт тамирчин 35 настай Шон Уайт дөрөвдүгээр байрт шалгарч олимпийн замналаа өндөрлүүлэв.
-
Улс төрийн жагсаал зохион байгуулахыг хориглосон ч Украины тамирчин тэмцээнийхээ дараа "Украинд дайн болохгүй" гэсэн бичгийг үзүүлжээ.
-
Хятадад болсон олимпын дурсгалын зүйлсийг худалдаж авахын тулд гэнэтийн галзуурал үүсчээ.
-
АНУ-ын иргэн Эрин Жексон өвлийн олимпийн наадмаас хурдны тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн анхны хар арьст эмэгтэй болов.
-
Хоккейн эмэгтэйчүүдийн хагас шигшээд Канад Швейцарь, АНУ Финландын багтай тоглохоор боллоо. Эмэгтэйчүүдийн алтыг 1998 онд анх хүртсэнээс хойш Канад эсвэл АНУ л ээлжлэн хүртэж байсан. Энэ жил өөрчлөгдөх болов уу?
Б.Бүжлхамаа