Дипломат ажиллагаа зогсонги байдалд байгаа бөгөөд АНУ-ын албаныхан халдлага хэзээ ч эхэлж магадгүй гэж үзэж байна.
Ням гаригт Украины агаарын орон зайг нээлттэй гэж мэдэгдсэн ч агаарын тээврийн компаниуд тус улс дээгүүрх нислэгээ зогсоолоо. Киев дэх гадаадын Элчин сайдын яамдууд нэн шаардлагагүй ажилчдаа эргүүлэн татсаар байгаа бөгөөд улс орнууд иргэдээ тус улсаас гаргахыг уриалж байна.
Мөн тус өдөр АНУ-ын ерөнхийлгч Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцсан бөгөөд тэрээр тайван байхыг уриалсаар байна. Байден нэг өдрийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украин руу довтлох нь маш их зардал гарах болно гэдгийг анхааруулсан юм. Орос улс хөрш рүүгээ халдан довтлохоор төлөвлөж байгаагаа үгүйсгэсээр байгаа ч цэргийн хүчээ нэмэгдүүлэх нь хэвээр байна.
Германы канцлер Олаф Шольц өнөөдөр Киевт очихоор төлөвлөжээ. Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон эмх замбараагүй байдлыг ашиглан Европыг хэлбэрт оруулж, дахин сонгогдох кампанит ажлаа эрчимжүүлэхийг хичээж байна.
АНУ Оросын төлөвлөгөөний талаарх мэдээллийг нууцалж, халдан довтлох аливаа төлөвлөгөөг улам хүндрүүлэхийг оролдсоор Пентагон мөн Польш руу 3000 цэрэг нэмж илгээж байгаа аж.
Гэвч Байдены засаг захиргаанд Украинд суух Элчин сайд одоог хүртэл байхгүй байгааг, 13 сар хойшлогдсоныг тайлбарлах боломжгүй гэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com