АНУ-аас Канад руу нэвтэрч буй жолооч нарт вакцин хийлгэсэн байх шаардлага тависан нь эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэж, засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил болж хувирлаа.
Гурван долоо хоногийн өмнө Оттава орчмын газрыг ачааны машинчид болон бусад канадчууд бүсэлсэн. Энэ бүх хугацаанд цагдаа нар "хүлээцтэй байдал" байсан ч дараа нв Виндзор болон Детройтыг холбосон Элчин сайдын гүүрийг хааж байсан эсэргүүцэгчдийг хөөжээ. Гэвч гүүр хаалттай хэвээр байна.
Энэхүү цагдаагийнхны үйлдсэн баривчилгаа нь албаныхны авч хэрэгжүүлсэн анхны томоохон ажиллагаа болов.
Жагсагчид ингэж худалдааны чухал зам болох гүүрийг хаасан нь автомашин үйлдвэрлэгчдэд олон сая долларын хохирол учруулаад байгаа юм.
Канадын эрх баригчид энэхүү нарийн тактикт бэлэн биш байсан ч олон иргэд Засгийн газрын удаан ажиллагаанд бухимдаж байна.
Гэхдээ одоо эсэргүүцэл Канад даяар тархжээ.
Ижил төрлийн хөдөлгөөн дэлхийн энэ тэнд ч мөн тархаад байна. Парист олон зуун машин цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгээс зайлсхийсний дараа Элизагийн талбай дээр жагсаал хийсэн. Харин энэ үеэр францын албаныхан жагсагчид руу нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com