ОХУ-ын 15 настай тамирчин, уран гулгалтын од Камила Валиевагийн асуудлаар Спортын Арбитрын Шүүх хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.
Шүүхийн шийдвэрийн дагуу Камила Валиева маргааш буюу мягмар гаригт болох "Бээжин-2022" өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцох эрхтэй боллоо.
Камила Валиевагийн ур чадвараар ОХУ-ын шигшээ багаа алтан медалийн болзол хангаад байсан юм. Гэвч түүний шинжилгээнээс зүрхний ажиллагааг дэмждэг триметазидин хэмээх допингийн төрөлд багтдаг эм хэрэглэсэн нь батлагдсан. Ингэснээр тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн.
2021 оны арванхоёрдугаар сард өгсөн сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрснээс хойш 15 настай тамирчин хүндхэн өдрүүдийг өнгөрүүлж, ганцаарчилсан тэмцээнд оролцох эсэх нь эргэлзээтэй болсон. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) уг шийдвэрийг хууль бус гэж үзээд шүүхэд давж заалдаад байсан юм.
Тэрээр Олимпын алтан медаль хүртэх магадлал өндөртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж байгаа билээ.