x

Хятад улс ковидын эсрэг үйлчилгээтэй Paxlovid эмийг эмчилгээнд хэрэглэхээр болжээ

АНУ-ын Pfizer компанийн бүтээсэн ковид-19 өвчний эсрэг үйлчилгээтэй Paxlovid эмийг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг Хятадын засгийн газар өчигдөр өгчээ.

Энэ нь Хятадад албан ёсоор зөвшөөрөгдсөн уух зориулалттай анхны ковидын эсрэг эм болж байна.

Хятадын Эмийн Бүтээгдэхүүний Үндэсний Захиргаа ковид-19 өвчнөөр хөнгөн болон хөнгөвтөр өвдсөн ч цаашид хүндрэх эрсдэлтэй насанд хүрэгчдийг эмчлэх нөхцөлтэйгөөр Paxlovid эмд зөвшөөрөл олгожээ.

“Энэ бол ковид-19 өвчинтэй тэмцэх бидний үйлсэд чухал алхам болж байна” гэж Pfizer компанийн төлөөлөгч шийдвэр гарсны дараа мэдээлсэн байна. Гэхдээ Хятадын тал эмийг худалдаж авах болсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.

Тус компани 2022 онд уг эмийн борлуулалтаас $22 тэрбумыг олох төлөвлөгөөтэй байгаа. Pfizer компани одоогоор дэлхийн 100 гаруй улстай Paxlovid эмийг нийлүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ.

Paxlovid эмийн хүндрэлээс сэргийлэх чадвар 89 хувьд хүрснийг Pfizer компани өнгөрсөн оны сүүлээр дуусгасан туршилтынхаа дараа мэдээлж байжээ.

АНУ-ын засаг захиргаа Paxlovid эмийн нэг багцыг (курс) $530-аар худалдаж авч байгаа гэсэн мэдээлэл бий.

Хятад улсын хувьд одоо нэг өдөрт илрэх коронавирусийн халдварын тохиолдлыг 250 дотор барьж байгаа нь хорио цээрийн хатуу бодлоготой холбоотой.

Тус улс гадаадад үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг ямар ч вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хятад улс зөвхөн дотоод үйлдвэрийн вакцинуудаар хүн амынхаа 87 орчим хувийг дархлаажуулжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 1 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 1 цаг 22 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 13 цаг 53 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 14 цаг 34 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 14 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 14 цаг 48 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 20 цаг 27 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 22 цаг 23 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top