x

Барууны орнууд иргэдээ Украин улсаас яаралтай гарахыг зөвлөж байна

Барууны улс орнууд ОХУ-ын түрэмгийлэл ойртож болзошгүй байгааг анхааруулж, иргэдээ Украиныг орхин гарахыг уриалж байна.

АНУ, Их Британи, Герман зэрэг улсууд иргэдээ явахыг шаардаж эхэлжээ.

Москва Украины хилийн дагуу 100 мянга орчим цэрэг цуглуулсан ч гал нээж магадгүй гэх мэдээлийг үгүйсгэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй утсаар ярихдаа аливаа халдлага эхлүүлбээс гарах хямрал, үр дүнгийн талаар дахин сануулга өгчээ.

Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийнх нь хувьд халдлагад өртөх тухай сэрэмжлүүлэг нь үймээн самуунд хүргэж болзошгүй гэж хэлсэн бөгөөд үүнийгээ "манай дайсан хамгийн сайн найз болно" гэжээ.

Цагаан ордон ямар ч үед халдлага гарч болзошгүй, эхлээд агаараас бөмбөгдөлт хийж магадгүй гэж анхаарууллаа. Харин Орос улс энэ мэдэгдлийг "өдөөн хатгасан таамаглал" гэж тодорхойлсон байна.

Украины нийслэл Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас зарим ажилтнуудаа хурдан тус улсаас гарахыг тушаасан бөгөөд өнөөдрөөс эхлэн консулын үйлчилгээг түр зогсоосон байна. Харин онц байдал үүсвэл Львов хотод "цөөн тооны консул" үлдэх аж.

Канад улс мөн ЭСЯ-ны ажилтнуудаа Польштой хиллэдэг Львов руу шилжүүлж байна гэж Канадын хэвлэлүүд мэдээлжээ. Харин Украинд суугаа Их Британийн элчин сайд Мелинда Симмонс өөрийн твиттер хуудаснаа "үндсэн багийнхаа хамт Киевт саатаж байна" гэж жиргэжээ.

Орос улс ч мөн өөрчлөлт хийж, Украин дахь дипломат ажилтнуудынхаа орон тоог оновчтой болгоно гэж мэдэгдээд "Киевийн дэглэм болон гуравдагч орны өдөөн хатгалга байж болзошгүй" гэж мэдээлжээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 1 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 1 цаг 12 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 13 цаг 43 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 14 цаг 25 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 14 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 14 цаг 38 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 20 цаг 17 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 22 цаг 13 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top