x

БЭЭЖИН-2022: Олимпын супер од Камила Валиева допинг хэрэглэсэн нь батлагдлаа

​​​​ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиева "Бээжин-2022" өвлийн олимпын наадмын уран гулгалтын төрөлд хосгүй амжилт гаргаж, дэлхийн хайрыг татаад байлаа. Түүний ур чадвараар тус улсын шигшээ багаа алтан медалийн болзол хангаад байсан юм. Гэвч Камила Валиевагаас зүрхний ажиллагааг дэмждэг триметазидин хэмээх эмийг хэрэглэсэн нь батлагдлаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 15 настай тамирчны шинжилгээнээс сэргээшийн төрөлд ордог хориотой бодис илэрсэн юм байна. Гэвч тухайн үед Оросын Сэргээштэй тэмцэх агентлаг Валиеваг Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхийг түдгэлзүүлэлгүй хэвээр үлдээж байсан байна. Харин Олон Улсын Олимпын Хороо уг шийдвэрийг хууль бус гэж үзээд шүүхэд давж заалджээ. Улмаар арванхоёрдугаар сарын сүүлээр Валиевагаас авсан сорьцыг Шведийн нийслэл Стокхольм хот дахь Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлаг /WADA/-ын итгэмжлэгдсэн лабораторид илгээж шалгуулжээ.

Энэхүү шалгалтын хариунаас улбаалж медаль гардуулах ёслолыг хойшлуулсан юм байна.

Дашрамд, Валиевагын хэрэглэсэн уг эмийг WADA тамирчны биеийн хүч чадалд нөлөөлдөг гэж үзээд хориотой эмийн жагсаалтад оруулсан байдаг. 

Өвлийн олимпын эргэн тойронд...

  • "Сармистай охид" гэгддэг Өмнөд Солонгосын кёрлингийн баг, дасгалжуулагч нар нь тамирчдад зүй бусаар харьцсан хэргээр шийтгүүлсний дараа Олимпод эргэн ирлээ.
  • Линдси Жакобеллис Бээжинд болсон сноубордын кроссын төрөлд АНУ-ын анхны алтан медалийг хүртлээ.

  • Германы Натали Гейзенбергер эмэгтэйчүүдийн ганцаарчилсан хэвтээ гулгаа буюу лууж /single luge/ төрөлд гурав дараалан алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоолоо.

  • Америкийн цаначин Микаэла Шиффрин хоёр дахь дараалсан уралдаандаа оролцох эрхээ хасуулсан бөгөөд энэ удаад түүний хамгийн шилдэг төрөл болох слалом төрөлд оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 1 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 1 цаг 21 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 13 цаг 52 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 14 цаг 34 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 14 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 14 цаг 47 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 20 цаг 26 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 22 цаг 22 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top