Канадын вакцины мандатыг эсэргүүцсэн ачааны машины жолооч нарын Канад-АНУ-ын хил дээр хийсэн хэд хэдэн бойкот нь автомашины компаниудыг үйлдвэрлэлийн шугамаа хаахад хүргэж байна.
Канад дахь машинтай эсэргүүцлийн жагсаал нь тус улсын эдийн засаг, худалдааны хамгийн том түнш АНУ-тай хийх худалдаанд заналхийлж байна гэсэн түгшүүр нэмэгдсээр байна.
Энэхүү жагсаал Онтарио муж улсын Детройт болон Виндзор хотыг холбосон гүүрийг бүсэлсэн нь Toyota, Ford болон G.M. зэрэг томоохон үйлдвэрлэрчдийн ажлаа багасах шалтгаан болжээ.
Байдены засаг захиргаа, автомашины үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл учруулж байгаа энэ асуудлыг болон хөдөө аж ахуйн экспортод гарч болзошгүй тасалдлыг ажиглаж байна гэж мэдэгдэв.
Хоёр долоо хоногийн өмнө Оттавад эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цар тахлын хязгаарлалтын эсрэг тэмцэл болон өргөжиж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com