Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Москвад Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа Украины хил дээр Орос цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбоотой хямралыг намжаахаар Киевт хүрэлцэн ирсэн байна.
Гэвч Кремлийн мэдэгдэл түүний дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг таслан зогсоосон бололтой.
Энэхүү мэдээллээр, Францын албаны хүмүүс Оросын цэргүүд хил залгаа Беларусь улсад үлдэхгүй, ойрын хугацаанд Орос улс Украины ойролцоо ямар нэгэн шинэ маневр хийхгүй гэсэн амлалт өгөөд Москваг орхисон гэж мэдэгджээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч эдгээр мэдээллийг үгүйсгэв. Тэрээр “Одоогийн нөхцөл байдалд Москва, Парис хоёр тохиролцоонд хүрч чадаагүй. Франц бол Европын холбоо, мөн НАТО-гийн гишүүн. Гэхдээ Франц НАТО-г тэргүүлдэггүй" гэж цохон хэлжээ.
Киевт Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэр Францын удирдагч хэлэхдээ, "Бидний туулж буй нөхцөл байдлыг тойрсон хурцадмал байдал, түүний урьд өмнө байгаагүй мөн чанарыг дутуу үнэлж болохгүй. Хэдэн цагийн яриа хэлэлцээний үр дүнд энэ хямралыг шийдэж чадна гэдэгт би итгэхгүй байна" гэжээ.
Товчхондоо: Путин, Макрон нар Даваа гаригийн орой Кремльд таван цагийн турш ганцаарчилсан уулзалт хийж, дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал шөнө дундаас ч хойно дууссан. Путин өөрийн тайлбарыг дэлхий нийтэд таамаглахад хэцүү хангалттай тодорхойгүй байдлаар авч үлдсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com