Бээжингийн олимпын наадам дуулиан, шуугиан ихтэй өрнөж байна.
Өчигдөр Бээжин хотод болох ёстой байсан өвлийн олимпын уран гулгалтын тэмцээний шагнал гардуулах ёслол тодорхойгүй шалтгаанаар хойшлогдоод байсан юм. Учир нь ОХУ-ын багын нэг гишүүнээс допинг илэрсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ олимпын супер од болоод буй ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиевагаас допинг илэрчээ.
Одоогоор ОХУ-ын алтан медалийг хураан аваагүй байгаа бөгөөд Камила Валиевагаас илэрсэн триметазидин гэх бодис нь спортын амжилтыг сайжруулахад нөлөөгүй, маш бага хэмжээгээр илэрсэн гэж үзэж байгаа аж. Допинг илэрсэн сорьцыг олимпын наадмаас хоёр сарын өмнө авсан байсан байна. Энэ төрөлд триметазидин нь хориотой бодис бөгөөд мельдонийтой адил эрчимтэй ачааллын үед зүрх, тархийг хамгаалдаг байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмээр допинг хэрэглэсэн тамирчин 16 нас хүрээгүй бол нэр зарлаж, болдоггүй. Тиймээс ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо хуульч нартайгаа энэ асуудал дээрмаш их цаг алдсан аж. Мөн 15 настай тамирчин Камила Валиева 16 нас хүрсэн тамирчнаас хөнгөн шийтгэл авах байх.
Даваа гаригт өндөрлөсөн тэмцээнд ОХУ-ын баг алтан медаль, АНУ-ын баг мөнгөн медаль, Японы баг хүрэл медалийн болзол хангаад байсан юм.