x

Францын Ерөнхийлөгч Макрон Украины хямралын асуудлаар Путинтэй уулзав

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Москва хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Энэ үеэр Макрон европ тив "хамгийн чухал замын уулзвар дээр байна" гэж мэдэгдлээ.

Тэгвэл мөн энэ үеэр Вашингтонд Ерөнхийлөгч Байден ХБНГУ-ын шинэ канцлер Олаф Шольцтой уулзаж, Украины хил дээр ОХУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлэх талаар ярилцав.  

Даваа гаригт болсон уулзалтаар хурцадмал байдлыг намжаах үйл явцыг эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Макрон хэллээ. Тэрээр "Энэ яриа хэлэлцээ нь Европ тивийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад урьд өмнө байгаагүй чухал ач холбогдолтой" гэв.

Путины хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, маш бодитой бөгөөд урт яриа хэлэлцээ болно гэж найдаж байсан ч томоохон ахиц дэвшил гарна гэсэн хүлээлтийг үгүйсгэсэн мэдээлэл хийв. 

Тэрээр "Мэдээжийн хэрэг, нөхцөл байдал дэндүү ээдрээтэй байна. Ганцхан уулзалтын үр дүнд ямар нэгэн ахиц дэвшил гарахад хэцүү" гэлээ. 

Маргааш Францын ерөнхийлөгч Украины Киев хотноо хэлэлцээ хийнэ.

Байдентай Вашингтонд хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Германы канцлер Шольц Орос орон цэргээ нэмэгдүүлж байгаа нь "Европын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл" гэж учруулж байна хэмээн онцолж байсан.

Байдены зөвлөхүүд Герман улс Орост түрэмгийлсэн тохиолдолд эдийн засгийн хориг арга хэмжээ авах, эсвэл маргаантай хийн хоолой болох "Хойд урсгал 2" төслийг цуцлахаас татгалзаж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.

“Хамгийн гол нь бид болзошгүй хориг арга хэмжээг хамтдаа бэлтгэх тал дээр эрчимтэй ажиллаж байна. Нэгэнт Украины эсрэг цэргийн түрэмгийлэл гарвал бид эхлэхийг хүсэхгүй байна" гэж Шольц хэлсэн юм.

Путин Зүүн Европ дахь НАТО-гийн оролцоог эргүүлэн татахыг шаардаж байгаа бөгөөд Украины хилийн ойролцоо 130,000 орчим цэрэг байршуулсан гэж АНУ, Украины албаны хүмүүс мэдэгдэв. Энэ нь бүрэн хэмжээний цэргийн довтолгоонд бэлтгэж байгаа бололтой гэж тэд үзэж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 50 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 58 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 13 цаг 29 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 14 цаг 11 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 14 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 14 цаг 24 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 20 цаг 3 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 21 цаг 59 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top