Украины асуудлаар санаа зовниж, AНУ-ын Зүүн Европ руу цэргээ илгээх төлөвлөгөө нь хурцадмал байдлыг өдөөх зорилготой гэж Кремль мэдэгдлээ.
АНУ 3000 цэргээ нэмж илгээх шийдвэрээ лхагва гаригт зарлаж, энэ нь НАТО-гийн холбоотнуудыг Оросын түрэмгийллийн аюулаас хамгаалахад тусална гэж мэдэгджээ.
АНУ-ын албаны хүмүүс болон хиймэл дагуулаас авсан зургаас харахад Орос цэргийн хүчээ удаашруулаагүй, сүүлийн 24 цагийн дотор Украины хилийн ойролцоо болон хөрш зэргэлдээ Беларусийн нутаг дэвсгэрт цэрэг, техник хэрэгсэл нэмсэн байна.
Гэвч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Америкчуудыг "Европ тив дэх хурцадмал байдлыг өдөөж байна" гэж буруутгалаа. Мөн "АНУ-ын цэрэг Польш, Румынд байрлаж байгаа нь манай хилийн ойролцоо заналхийлсэн үйлдэл" хэмээн тайлбарлав.
Үүний хариуд АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Өмнөх үйлдэл бол байнгын ажиллагаа биш, Оросын Холбооны Улсын заналхийлсэн үйл хөдлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдалд яг тохирсон хариу үйлдэл үзүүлж байна" гэж хэллээ.
Мөн АНУ Украин руу цэргээ оруулахгүй гэж Нед Прайс онцлов.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com