Австрали улсын насанд хүрэгчдийн 95 орчим хувь вакцин хийлгэчихсэн байгаа тул засгийн газраас нь "вирустай хамт амьдрахад" бэлэн гэж мэдэгдлээ. Гэвч олон хүн бэлэн биш байна.
Тус улсын Ерөнхий сайд хөл хорихгүй гэж аль өнгөрсөн есөн сард зарласан боловч тун удалгүй Австралийн хоёр том хотын маш олон оршин суугчид омикрон хувилбарын огцом өсөлтийн үеэр муж дотроо үлдэж, тухайн үеийг "сүүдрийн хөл хорио" гэж онцолж байв.
Австралийн хил 2020 оны Гуравдугаар сараас хойш анх удаа нээгдсэн ч ард иргэд гол төлөв хөл хорионы үеийнхээрээ хэвээр үлджээ.
Тус улсын тахлын эсрэг арга хэмжээнүүд толгой эргэм эргэлтийг туулсаар л байгаа. 18 сарын турш дэгдэлт бүрийг дарах гэж оролдсон. Дараа нь өнгөрсөн оны сүүлээр засгийн газар Австрали шинэ хувилбарыг "шоолж", "хөл хориохгүй" гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ долоо хоногт амласнаасаа буцсан хөл хориогоо сууллах талаар ярив.
Мөн Ерөнхий сайд Скотт Моррисон хөл хориотой холбоотой "төрөлт дахин ихсэнэ" гэсэн хүлээлтийг хэт өндөр байсныг хүлээн зөвшөөрчээ.
Ази, Номхон далайн орнууд Австралийн авч хэрэгжүүлсэн бүхнийг даган дуурайх хүсэлгүй байгаа бөгөөд Япон, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг улсууд дахин нээхээ түр зогсоосон эсвэл хойшлуулсан. Шинэ Зеланд улс илүү болгоомжтой хандаж, ирэх есөн сарын хугацаанд гадаадаас ирсэн жуулчдад аажмаар нэвтрүүлэх нь байна.
Австрали улсад Нэгдүгээр сарын 13-наас хойш Омикроны давалгаа өдөр бүр 150,000 шинэ тохиолдол болж дээд цэгтээ хүрсэн. Энэ давалгаанаас өмнө тус улсад өдөрт 3,000 тохиолдол хэзээ ч хүрч байгаагүй юм. Мөн өнгөрсөн баасан гаригт Австралид тахлын хамгийн аюултай өдөр тохиож, 98 хүн нас барсан байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com