x

Афганистаны их, дээд сургуулиудыг өнөөдрөөс дахин нээнэ

Талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойш Афганистаны их, дээд сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоосон. Тус улсын их дээд сургуулиудыг ирэх сараас дахин нээхээр болжээ. Ингэхдээ зөвхөн эрэгтэй оюутнуудыг сургах төлөвтэй байна.

Афганистаны дулаан мужуудын их, дээд сургуулиудыг хоёрдугаар сарын 2-ноос нээх бол, цаг агаар сэрүүн мужуудын их сургуулиудыг хоёрдугаар сарын 26-нд нээнэ. 

Харин эмэгтэй оюутнууд их сургуулиудад эргээд суралцах боломжтой эсэх дээр тус улсын боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Хакканы ямар нэг хариулт өгөөгүй байна. Өмнө нь Талибаны засгийн газраас  эмэгтэйчүүдийг тусад нь өөр ангид сургаж болно гэсэн хувилбарыг дэвшүүлж байсан.

Тэгвэл Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид, "Охид, хөвгүүдийг сургуульд бүрэн тусгаарлаж хичээллүүлэх ёстой. Одоогоор охидыг  сургах орчин, амьдруулах дотуур байр байхгүй. Энэ бол хамгийн том асуудал. Олон газарт сургуулиуд хаагдсан нь эдийн засгийн хямралаас үүдэлтэй. Бид боловсролын эсрэг биш, бодлого боловсруулах гэж хичээж байна. Охид, эмэгтэйчүүдийн боловсрол бол хувь хүний “чадамжийн асуудал”. Хүн ам ихтэй газруудад охид, хөвгүүдэд зориулсан тусдаа анги танхимтай байх нь хангалтгүй. Бүр  тус тусад нь сургуулийн барилга барих шаардлагатай байна" гэжээ.

Одоогоор Талибаны засгийн газар зөвхөн хөвгүүдэд зориулсан ахлах сургуулийг дахин нээгээд байгаа. Мөн тус улсын хувийн хэвшлийн  зарим их, дээд сургуулиуд дахин нээгдэж үйл ажиллагаа явуулж байгаа ч эмэгтэй оюутнуудыг сургахгүй хэвээр байна. Хүнсний хомстол хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн Афганистаны 10 тэрбум доллар барууны банканд царцаад байна. Хөрөнгийг царцаасан тул барууны засгийн газрууд эмэгтэй оюутнуудад боловсрол олгохыг шаардлагынхаа нэг хэсэг болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 51 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 59 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 13 цаг 30 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 14 цаг 11 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 14 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 14 цаг 24 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 20 цаг 4 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 22 цаг 0 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top