Вакцинжуулалтын эсрэг хүмүүсийг хатуу шийтгэх талаар Канад дэлхийн анхдагч орны нэг гэдэгтэй маргах зүйлгүй. Ковидын вакцинаас татгалзагчдад супер халдварлагч Омикрон гарч ирэхээс өмнө дэлхийн олон орнууд торгуулийн шийтгэл тогтоосон байгаа.
Харин Канад тэр шийтгэлийг нийгмийн арай шударга нэрээр нэрлэхийг анх удаа сэтгэсэн орон болов.
Өнгөрсөн долоо хоногт Квебекмужийн засаг захиргаа вакцинаас татгалзагчдаас эрүүлээс хагаалаахын хэрэгцээнд зориулсан татвар татахаар шийджээ. Нэг үгээр торгуулийг эрүүлээс хамгаалахын хэрэгцээний татвар гэж нэрлэв. Вакцинд хамрагдаагүй иргэд эрүүлийг хамгаалах системд асар их дарамт үзүүлж буй Квебекын Ерөнхий сайд Франсуа Лего хэлээд, ийм гөжүүд зангийнхаа төлөө тэд төлбөр хийх ёстой гэсэн байна.
Харин тэр татварын хэмжээг хэлсэнгүй.
Квебек муж одоо коронавирусийн халдврын улмаас 12 мянга гаруй нас барсан үзүүлэлтээр Канадад тэргүүлж явна. Мужийн хүн амын 10 хувь вакцин тариулаагүй байна. Тэд нар л эрчимт эмчилгээний оруудын тал хувийг эзлэж буй ажээ.
М.ЦОГТ