Гуравдугаар сард нийлүүлэгдэх Brent нефтийн хольцны үнэ Лондоны ICE биржийн мягмар гаригийн арилжааны дундуур 2014 оны аравдугаар сарын баррелийн үнэ 88 долларт хүрч 1,7 хувиар нэмэгдэв.
Орой нь баррель нефть 87,86 долларын төвшинд арилжаалагджээ.
Нэгдүгээр сарын 10-наас хойш Казахстаны үймээний улмаас нефтийн үнэ өсөөд эхэлсэн байв.
Нэгдүгээр сарын 12 нь баррель нефть 85 доллар болсон байв. Өчигдөр нефтийн үнэ нэмэгдэхэд хоустуудын Арабын Нэгдсэн Эмиратад хийсэн нисгэгчгүй аппаратын довтолгоон нөлөөлжээ. Энэ довтолгооны улмаас Саудын Арабын толгойлсон эвсэл хоустуудын байрлалыг тасралтгүйгээр бөмбөгдөхөө зарласан байгаа.
Пүрэв гаригт баррель нефтийн үнэ 89 доллар хүрч байна.
М.ЦОГТ