АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнөөдөр Женевт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Серги Лавровтой уулзахаар төлөвлөж байгаа талаар өчигдөр бид та бүхэнд мэдээллэсэн. Ийм эгзэгтэй үед Ерөнхийлөгч Байден Европын холбоотнуудын хооронд хагарал үүсэх тухай зүчэл шидснээс нэг өдрийн дараа дараа Украинд халдлага үйлдэж болзошгүй байгаа Орост анхааруулсан үгээ дахин бататгав.
Байден хэлэхдээ, Орос Украин руу "жоохон ч гэсэг довтолсон" байлаа гэхэд зохих хариу арга хэмжээ болгож "албан ёсоор сөргөлдөхөд" бид бэлэн гэсэн үг гэлээ. Тэрээр пүрэв гаригт илүү ширүүн өнгө аясаар үг хэлж, Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг оруулах аливаа үйлдлийг түрэмгийлэл гэж хүлээн авч, хориг арга хэмжээ авах аюул заналхийллээ дахин илэрхийлэв.
Олон нийтийн өмнө Европ болон НАТО-гийн дээд албан тушаалтнууд хуваагдалтай холбоотой асуултуудыг шуугиулж байгаа. Олон нийтийн нөгөө хэсэг нь хариулт нөхцөл байдлаас шалтгаалж, үргэлж хуваагдаж байсныг, байдгыг онцолсон.
Германы удирдагчид Путиныг баяжуулдаг хийн хоолойг зогсоохоор амласан. Лхагва гаригт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ЕХ-ны гишүүдийг өөрсдийн саналаа гаргахыг санал болгосноор ЕХ-ны хамт олныг гайхшруулж, бухимдуулжээ.
АНУ Балтийн НАТО-гийн гишүүн орнуудад Америкт үйлдвэрлэсэн зэвсгийг Украин руу илгээхийг зөвшөөрнө гэж The Wall Street Journal сонинд мэдээлжээ. АНУ мөн Оростой хуйвалдаан байгуулсан гэж буруутгасан Украины эрх баригчдад хориг арга хэмжээ авсан гэж The Guardian мэдээлэв.
Иран ба Орос орны хувьд Путин болон Ираны удирдагч Эбрахим Раиси нар бондыг чангатгахыг харуулахыг хичээсээр...
Б.Бүжлхамаа
www,nytimes.com