АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай Женевт уулзахын өмнө Орос улс Украин руу "маш богино хугацаанд" халдаж болзошгүй гэж мэдэгдээд, хэрэв тэгвэл Орост сөргөлдөөн, муу үр дагавар гарахыг анхааруулсан байна.
Блинкен энэ тухайгаа Украины Киевт хэлсэн бөгөөд лхагва гаригийн өглөө Украины ерөнхийлөгчтэй уулзахаар газардаж, дэмжлэг үзүүлжээ.
Орос Украинтай баруун хилийн зурваст 100 мянга орчим цэрэг байршуулсан ч өөр өөр тактикүүд бий.
Блинкен хэлэхдээ "Энэ хүчийг маш богино хугацаанд нэмэгдүүлэх төлөвлөгөө байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Энэ нь ерөнхийлөгч Путинд маш богино хугацаанд Украины эсрэг түрэмгий арга хэмжээ авах боломжийг олгож байна" гэсэн юм.
Блинкен Зүүн Европын аюулгүй байдлын талаарх Оросын шаардлагын талаар Гадаад хэргийн сайд Сергей Лавровт бичгээр хариу өгөхгүй гэдгээ мөн мэдэгдэв. Женев дэх уулзалт нь Оросын Украин руу дайралт хийнэ гэж АНУ-ын албаныхны болгоомжилж буй энэ үед дипломат замаар аргыг нь олох сүүлчийн боломжуудын нэг байж магадгүй гэж мэдээлж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com