Тайваний ард түмний 90 гаруй хувь нь эх газрын Хятадаас гаралтай ч тэд урьд өмнөхөөсөө илүүтэйгээр Тайвань гэдгээрээ илт танигдаж байна.
Бээжингийн хатуу дарангуйлал ба Тайваний талаарх зарга нь Тайваний хоолойг Азийн хамгийн том боломжит галын цэгүүдийн нэг болгосон билээ. Ийн маргааны гол төв болсон нь Тайванийн онцлогийг л бататгасан юм.
Ихэнх оршин суугчид коммунист засаглалтай Хятадад уусгахыг хүсдэггүй ч албан ёсоор тусгаар тогтнол, дайныг эрсдэлд оруулахыг ч мөн хүсэхгүй байна. Хятадын удирдагч Ши Жиньпин Тайванийн бие даасан байдлыг аюултай гэж үзэж, өдөр бүр арлыг шуугиулахын тулд цэргийн онгоц илгээдэг.
Өсөн нэмэгдэж буй хандлагаар Тайванийн 23 сая хүн амын 60 гаруй хувь нь 1992 оныхоос гурав дахин их, дангаараа Тайвань гэж өөрсдийгөө тодорхойлсон нь судалгаанаас харагдаж байна.
Гурван жилийн өмнөх 25 хувьтай харьцуулахад ердөө 2 хувь нь л Хятад гэж өөрсдийгөө тодорхойлсон байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com