Ихэнх кино, телевизийн бүтээлүүд эх хүний дүрийг нийтлэг дүрээр илэрхийлдэг. Таймсын шүүмжлэгч Аманда Хессийн бичсэнчлэн эх хүн үр хүүхдийнхээ төлөө эцэс төгсгөлгүй үнэнч байдаг, эсвэл ээж нь байхгүй байх нь гол дүрийн асуудлын түүхэн эх сурвалжийн үндэс болдог. Гэвч одоо илүү олон продакшнууд эдгээр ойлголтуудыг ээдрээтэй дүрслэлээр сорьж эхэлж байна.
"Алдагдсан охин" кинонд академич Леда (Оливиа Колманы дүрд тоглосон) түүнээс өмнө олон “үхмэл” эцгүүдийн хийж байсан шиг бага насны охидоо орхиод карьераа хөөцөлддөг. "Хүүхдүүд бол маш хүнд үүрэг хариуцлага юм" гэж тэр жирэмсэн эмэгтэйд хэлнэ. Уг кинонд хэрхэн дүгнэлт хийх нь үзэгчдийн харах өнцөн, гэвчиг дэлгэцэнд Ледаг мангас биш харин хүн гэж дүрсэлсэн байдаг. Бид түүнд дургүй байж болно, гэхдээ бид түүнийг доромжлохыг хэзээ ч зөвшөөрдөггүй хэмээн тоймдоо бичжээ.
Мөн "Зэрэгцээ эхчүүд" киноны Пенелопа Крузын дүр байдаг бөгөөд 40 настай жирэмсэн эмэгтэй өсвөр насны ирээдүйн ээжтэй найзалж, шинэ төрсөн хүүхдүүдийнхээ талаар ёс суртахуунгүй шийдвэр гаргадаг. Эмили Гоулд Vanity Fair сэтгүүлд "Эдгээр кино бүтээгчид ээж бол үргэлж аюулгүй байдлын тулгуур байдаг гэж үзэгчдэд итгүүлэхийн оронд урьдчилан таамаглах аргагүй, эмх замбараагүй, бүр жаахан айдас төрүүлдэг эхийн дүрийг бүтээсэн" гэж бичжээ.
Тэр ч байтугай "Sex and city" киноны дахин эхлэсэн хувилбар "Just like that ..." ч энэ чиг хандлагын нэг хэсэг юм. Кинон дээр нэгэн хэсэгт өмнөх ангиуд дээрээ хүүхэдтэй болно гэж үргэлж итгэлтэй байсан Мирандагийн дүр дааврын өөрчлөлттэй өсвөр насны хүүхдийн ээж болсныхоо дараа "хоосон байшин руу харимаар байна" гэж олон шөнө дотроо хэлж буй тухай гарна.
Эдгээр бүтээлүүд нь хэрэгцээ нь хүүхдийнхтэйгээ зөрчилдөж байсан ч ээж хүнийг бүрэн дүүрэн хүн гэж харуулдагаараа ижил төстэй юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com