АНУ-ын зүүн хойд хэсэгт Омикроны тохиолдлын давалгаа хараахан үүсээгүй байгаа ч Ковидтой эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн тоо дээд амжилт тогтоож ойрын хэд хоногтоо улам нэмэгдэх хандлагатай байна.
Коронавирусээр эмнэлэгт хэвтсэн америкчуудын дундаж тоо 157,000 байгаа нь хоёр долоо хоногийн хугацаанд 54 хувиар өссөн байдал юм. Мөн энэ тоо хэсэг хугацаанд нэмэгдсээр байж магадгүй гэлээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нас баралт, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо тохиолдлын тооноос хоёр долоо хоногоор хоцорч дүгнэгдэж байна гэв.
Эмнэлгийн ажилтнууд АНУ-д ихэнх улс орнуудынхаас давсан тасралтгүй өсөлтийн дараа эмнэлгийн ажилтнууд маш их ачаалалтай байгаа гэж эмч нарын бүлэг хэлэв. Эрүүл мэндийн салбарын олон ажилчид ковидоор өвчилж, зарим нь тахлын дарамтнаас улбаалан ажлаасаа гарсаар байна.
Вирус өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох тухай санаа дэлгэрч байгаа хэдий ч хүн ам хангалттай байгалийн дархлааг бий болгож чадахгүй байна. Мөн баталгаа ч байхгүй. Цаашдын хувилбаруудын талаар ямар ч таамаглалгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
АНУ-д өдөр бүр 790,000 гаруй шинэ халдвар бүртгэгдэж байна. Өдгөө өдөрт 1900 гаруй хүн нас барсан нь сүүлийн хоёр долоо хоногт 50 хувиар өсжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com