x

Жалгас Адилбаев: Хууль сахиулагчид гэмт хэрэгтнүүдийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлж байна

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев сэтгүүлчидтэй уулзаж Казахстан дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Хийн түлшний үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг иргэд эсэргүүцэж энэ сарын 2-ноос эхлэн Жанаөзен хотод жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн. Ерөнхийлөгч болон ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг анхааралдаа авч Улсын комисс байгуулсан. Улсын комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд иргэдийн тавьсан шаардлагыг бүгдийг нь хүлээн авч, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдүгээр сарын 5-6-ний өдрүүдэд жагсаал хурцдаж Алматан болон Казахстаны томоохон хотуудад үймээн самуун дэгдэж жагсаал хүндэрсэн. Анх хууль хүчний байгууллагууд ямар нэгэн зэвсэг ашиглаагүй, жагсаалыг эсэргүүцээгүй. Казахстанд болсон үйл явдал нь урт хугацаанд бэлтгэгдсэн ямар нэгэн гэмт бүлэглэлүүд тайван жагсаалыг ашиглаж стратегийн объектуудыг сүйтгэх, дэлгүүрүүдийг тонох зэрэг үймээн самуун дэгдээсэн. Жагсагчдын анх тавьсан Засгийн газрыг огцруулах шаардлагыг биелүүлчихээд байхад зэвсэгт этгээдүүд үүнийг хүлээж авалгүй байдлыг улам хурцдуулсан. Бослого үймээний улмаас 4578 хүн хохирсны дотор 4353 нь гэмтэж бэртсэн.

Үүний 78 хувь нь буюу 3393 нь хууль сахиулах байгууллагын ажилчид байсан. Энэ сарын 1-17-ны хооронд нийт 225 хүн амиа алдсаны 19 нь цагдаа, цэргийн алба хаагч байсан гэдгийг Казахстан улсын Прокурорын байгууллага мэдээлсэн. Одоогийн байдлаар Казахстан улсад шинэ Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Засгийн газар эдийн засгийн хэвийн байдлыг хангах, үнийн өсөлтөд хориг тавих арга хэмжээг хэрэгжүүлж байна. Казахстан улсад хөрөнгө оруулагчид болон дипломат төлөөлөгчийн газруудыг хамгаалах, олон улсад хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Одоогоор харилцаа холбоо, агаарын тээвэр, төмөр зам зэргийн ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Одоо хууль сахиулах байгууллага болон Улсын комисс хамтран гэмт хэрэгтнүүдийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлж байна.

Хүнд хэцүү цаг үед Монголын төр, засгаас холбогдож сайн сайхан цаг ирнэ гэж урам өгч, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн монголчууддаа баярлалаа. Монгол-Казахстан бол найрсаг харилцаатай ойр дотно хөрш орнууд. Ижилхэн нүүдэлчин соёлтой ард түмэн. Монголын нийт ард түмэнд ЭСЯ-ны ажилтнууд болон өөрийн зүгээс талархал илэрхийлье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 4 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 4 цаг 16 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 16 цаг 47 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 17 цаг 28 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 17 цаг 42 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 23 цаг 21 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top