Ирэх сарын 24-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо өвлийн олимпын наадам эхлэх гэж байгаа.
Гэвч Бээжин хотод коронавирусийн Омикрон хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ. Шинэ тохиолдол илэрсний дараа өвчтөний сүүлийн өдрүүдэд байсан газруудаас 13,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, амьдардаг орон сууцны хороолол, ажлын байрыг нь бүтэн битүүмжилжээ.
Тухайн халдвар илэрсэн иргэн нь Бээжин хотын Хайдян дүүрэгт суудаг бөгөөд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хотоосоо гараагүй хүн байжээ.
20 сая орчим хүн амтай Бээжин хот хөл хорионы хатуу дэглэм тогтоохоор төлөвлөж байгааг төрийн төв хэвлэл өчигдөр мэдээллээ. Мөн Сар шинийн баярын үеэр орон нутагт зорчихгүй байхыг хотын захиргаа оршин суугчдадаа уриалж эхэлсэн байна.
Дашрамд, Өвлийн олимпын наадамд оролцогчдыг бүрэн тусгаарласан вакум орчин үүсгээд байгаа гэж зохион байгуулагчид мэдээлж байна.