Хятад улсын Бээжин хотноо ирэх сарын 4-нд Өвлийн Олимпын наадам эхлэх гэж байна.
Тус улсад 1.22 тэрбум гаруй хүн ковидын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан нь хүн амын 85 гаруй хувийг эзэлж байна.
Энэ талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн "Нэгдүгээр сарын 14-ний байдлаар, Хятад даяар цар тахлын эсрэг нийт 2.928.981.000 тун вакцин хийлгэж, бүрэн вакцинд хамрагдсан хүний тоо 1.220.584.000-д хүрсэн" гэжээ.
Хамгийн сүүлийн тооллогоор БНХАУ-ын хүн ам 1 тэрбум 411 саяд хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсын нийт оршин суугчдын 85 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна.
Хятадын эрх баригчид дотооддоо Sinovac, Sinopharm вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.