Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ лхагва гаригт хөл хориотой байх үед Даунинг Стритийн үдэшлэгт оролцсондоо уучлалт гуйв. Тэрээр 2020 оны Тавдугаар сард буюу Засгийн газар хүмүүсийг гэртээ үлдэхийг уриалж байх үеэр үдэшлэгт оролцжээ.
Ерөнхий сайд Борис Жонсон энэхүү мэдээллийг өмнө нь "Би үдэшлэгт оролцоогүй" хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд мөн тус үдэшлэг нь түүний Засгийн газрынх нь дүрмийг зөрчөөгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэвч тэрээр энэ бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч, иргэдээ гомдоосондоо уучлалт гуйв.
"Би уучлалт гуймаар байна. Тэд Даунинг Стритэд дүрэм гаргадаг хүмүүс дүрмийг зохих ёсоор дагаж мөрддөггүй гэж бодон олон нийт надад болон миний удирдаж буй засгийн газарт уурлаж бухимдаж байгааг би мэднэ" гэжээ.
Сөрөг хүчний Хөдөлмөрийн намын албаны хүмүүс болон Шотландын Консерватив намын удирдагч Дуглас Росс Жонсоныг огцрохыг уриалсан байна. Лондонгийн Таймс сонин Россын тайлбарыг "Англи, Шотландын Тори намуудын хоорондох хамгийн том хуваагдал" гэж нэрлэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com