Бодлого боловсруулагчдын оролцоотойгоор технологи нь АНУ-ын орлогын зөрүүг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үзэх эдийн засагчдын тоо нэмэгдэж байна.
Эдийн засгийн онолын хувьд технологи нь эдийн засгийн бялууг томруулж, улс орнуудыг улам баяжуулдаг бараг л ид шидийн бүрэлдэхүүн хэсэг юм. Гэвч арав орчим жилийн өмнөөс судалгаа хийж эхэлсэн MIT судлаач эдийн засагч Дарон Акемоглу өөр бодолтой байна.
"Акемоглу эдийн засаг, хүн ам зүйн мэдээлэлд гүн гүнзгий нэвтэрснээр технологийн нүүлгэн шилжүүлэлтийн үр нөлөө улам бүр тодорхой болсон. Тэд миний бодож байснаас ч илүү байсан. Энийг олж мэдснээр би ирээдүйг өөдрөгөөр харахааргүй болсон" гэж тэр хэллээ.
Өнөөдөр тэрээр ажилчдыг орлодог ч бүтээмжид төдийлөн ашиг өгдөггүй "тиймэрхүү технологи"-д хэт их хөрөнгө оруулалт хийж байна гэж харж байна.
Тухайлбал, хүнсний дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг ТҮЦ-үүд болон утсаар автоматжуулсан харилцагчийн үйлчилгээг дурджээ. Үүний эсрэгээр, үнэхээр чухал технологиуд өөр газар шинэ ажлын байр бий болгож, ажлын байр, цалин хөлсийг нэмэгдүүлнэ.
Акемоглу мөн технологийн хөгжлийг илүү "хүнд ээлтэй чиглэлд" чиглүүлэх ёстой гэж үзэж байна. Тэрээр сүүлийн хорин жилийн хугацаанд засгийн газрын судалгаа, үйлдвэрлэлийн татаас болон нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахын тулд корпорацуудад үзүүлж буй дэмжлэгтэйгээр тэндээс санаа авч сэргээгдэх эрчим хүчний төсөл дээр түлхүү ажиллаж байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com