Нэгдсэн Үндэсний байгууллага Афганистанд болсон хүмүүнлэгийн гамшгийг арилгахын тулд олон улсын хандивлагчдаас 5 тэрбум доллар хүсчээ.
Талибанчуудын засгийн эрхийг гартаа авснаас хойш таван сарын дараа хүчтэй ган гачиг болж, олон арван жил үргэлжилсэн дайны уршигт нэрвэгдсэн тус улсыг ядууралд автуулсан гэж НҮБ-аас мэдээлсэн нь нэг улсын хэмжээнд хамгийн том тэмцэл эхлүүлж байна.
Шинэ санаачлагаар хандивлагчид Талибаны дүрэм дор Афганистаныг дэмжих аж.
НҮБ-ын яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс "Бүрэн хэмжээний хүмүүнлэгийн сүйрэл ойртож байна. Олон улсын тусламж үзүүлэхгүй бол нэг сая хүүхэд хурцадсан өлсгөлөн, найман сая хүн адилхан зовлонд нүүр тулж байна" гэлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com