АНУ-ын иргэн генийн дарааллыг нь өөрчлөсөн гахайнаас зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн анхны хүн боллоо.
Өдгөө 57 настай Дэвид Беннетт Балтиморт долоон цаг үргэлжилсэн туршилтын мэс засал хийснээс хойш гурав хоногийн дараа ухаан орсон бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа гэж эмч нар мэдэгдэв.
Шилжүүлэн суулгах мэс засал нь Беннеттийн амийг аврах сүүлчийн найдвар гэж тооцогдож байсан ч хэр урт хугацаанд эсэн мэнд байх боломж нь тодорхойгүй байна.
Хагалгаанаас нэг өдрийн өмнө эмчлүүлэгч Беннетт "Үхэх эсвэл шилжүүлэн суулгах үйл явдал байх болно" гэж хэлжээ.
Мөн тэрээр "Энэ бол харанхуйд буудаж байгаатай адил гэдгийг би мэдэж байгаа ч миний сүүлчийн сонголт" гэсэн байна.
Мэрилэндийн Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн эмч нарт Беннетт үхлийн аюултай байсан гэж үзсэн тул АНУ-ын эмнэлгийн зохицуулагч уг процедурыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл олгосон байна.
Түүнийг хүнээс зүрх шилжүүлэн суулгах боломжгүй гэж үзсэн бөгөөд өвчтөний биеийн байдал маш муу үед эмч нар ийм шийдвэр гаргадаг ажээ.
Шилжүүлэн суулгах мэс засал хийсэн эмнэлгийн багийн хувьд энэ нь олон жилийн судалгааны оргил үе болж, дэлхий даяарх амьдралыг өөрчилж чадна хэмээн найдаж байна.
Мэрилэндийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн мэс засалч Бартли Гриффит "Энэ мэс засал дэлхийг эрхтэн хомсдолын хямралыг шийдвэрлэхэд нэг алхам ойртуулна" гэж мэдэгджээ.
АНУ-д өдөрт 17 хүн шилжүүлэн суулгах хагалгаа хүлээж нас барж, 100,000 гаруй хүн хүлээлгийн жагсаалтад байдаг гэсэн тоо баримт байна.
Эрэлт хэрэгцээг хангахын тулд ксенотрансплантаци гэж нэрлэгддэг амьтны эд эрхтнийг ашиглах боломжийг эртнээс анхаарч үзсэн бөгөөд гахайн зүрхний хавхлагыг ашиглах нь аль хэдийн түгээмэл болсон зүйл ажээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com