Омикроны халдварын хамгийн сүүлийн үеийн давалгаа нь дэлхий даяар эрүүл мэндийн ажилтнуудын хомсдолд хүргэчихлээ. АНУ-д Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд ажилчдынх нь шинжилгээний хариу эерэг гарсан ч шинж тэмдэг илрээгүй тохиолдолд “ажилдаа буцаж ороорой” гэж гуйж байна. Харин Лондонгийн хотод эмнэлгийн ажилчдын хомсдолыг нөхөхийн тулд цэргийнхэн ирж ажиллаж байна.
Энэтхэгийн улсын эмнэлгүүдийн эмч нар ковид эерэг өвчтөнтэй харьцсан тохиолдолд тусгаарлахгүй байхыг хүссэн гэж орон нутгийн мэдээнд дурджээ.
24%: АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яаманд ажилтнуудынхаа статусыг тайлагнадаг тайланд дурьдсанаар эмнэлгүүдийн "боловсон хүчний нэн хомсдолтой" эзлэх хувь.
800: Энэтхэгт тус улсын хоёр дахь давалгааны үеэр ковидоор нас барсан эмч нарын тоо гэж Энэтхэгийн анагаах ухааны нийгэмлэгээс мэдээлэв.
115,000: ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий даяар коронавирусийн улмаас нас барсан сувилагч нарын тоо.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com