x

АБХАГБ-ын энхийг сахиулагчид ба тэд яагаад Киргиз, Армянд туслаагүй хэрнээ Казахстанд очив?!

Үнийн өсөлтөөс болж эхэлсэн эсэргүүцэлд оролцогчид ба хүчнийхний хоорондын мөргөлдөөн ид өрнөж байсан Нэгдүгээр сарын 6-нд Аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай гэрээний байгууллагын (АБХАГБ) энхийг сахиулагчдын эхний хэсэг Казахстанд хүрэлцэн очлоо.

Казахстанд өрнөж буй цэргийн ажиллагааны гол асуудлууд нь юу вэ?

1. Хэрэг явдал хэрхэн өрнөв

Казахстанд олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа бүс нутагт ихэнх машиныг цэнэглэдэг шахмал хийн үнийг нэмсний улмаас Нэгдүгээр сарын 2-нд эхэлжээ. Шинэ оны дараа хийн үнэ литр нь 60-120 тенге хүртэл нэмэгдсэн байв. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн Казахстаны бүх том хотуудад эсэргүүцэгчид цагдаагийнхантай мөргөлдөж эхлэв. Албан ёсны мэдээгээр, хоногийн дотор Алматы хотод захиргааны байрнуудад довтолсон хэдэн арван жагсагчид болон найман цагдаа нас баржээ.

Улмаар Нэгдүгээр сарын 5-ны орой Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алматы хотын нисэх буудал, таван онгоцыг террористууд эзлэн авсан гэлээ. Үүний дараа тэр “террорист аюулыг дарахад” туслахыг хүсэн АБХАБГ-ний таван оронд буюу Армян, Белорусь, Киргиз, ОХУ, Тажикистаны удирдлагад хандав. Нэгдүгээр сарын 6-нд шилжих шөнө тус байгууллага гэрээний дөрөвдүгээр заалтын дагуу Казахстанд энхийг сахиулагчдыг илгээхээр шийдлээ.

Дашрамд, нас барсан жагсагчдын тоог тоон хэлбэрээр мэдээллээгүй байна.

2. Ямар заалт вэ?

АБХАГБ-ын гэрээний дөрөвдүгээр заалтад хэрэв тус байгууллагын ямар нэгэн улс “түрэмгийлэлд” өртвөл (аюулгүй байдал, тогтвортой байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул учруулсан зэвсэгт халдлага), гэрээний бусад орнууд тэр улсын хүсэлтийн дагуу “нэн яаралтайгаар, шаардлагатай” түүний тоонд цэргийн тусламж үзүүлнэ гэж заажээ. Үүний зэрэгцээ, ямар аюул тухайлбал, дотоодын эсвэл гадаадын гэдгийг тэнд заагаагүй байна.

Бие биендээ дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Дүрмийн 51-р заалтаар хийж болно. Улс оронд зэвсэгт довтолгоо хийгдэж байгаа бол “хамтын хамгаалт хийх эрхийг” тэнд зааж өгчээ.

3. АБХАГБ-ын орнуудын энхийг сахиулагчид ямар ажиллагаанд оролцсон бэ?

Казахстаны Ерөнхийлөгчийн хүсэлтээр эхэлсэн энэ ажиллагаа нь гэрээний 20 жилийн түүхэнд анхных нь болж байна.

Энэ жилийг хүртэл АБХАГБ-аас энхийг сахиулагчид оруулахыг хоёр удаа хүссэн байдаг. Киргиз 2010 онд нутгийн өмнөд хэсэгт гарсан үндэстний мөргөлдөөний улмаас тусламж хүсэхэд нь аюулыг “дотоодынх” гээд туслаагүй. Армяны эрх баригчид Азербайжантай хийж буй дайны улмаас 2021 онд тусламж хүсэхэд нь Уулын Карабахад гэрээ үйлчлэхгүй гэсэн юм. Ийнхүү Аюулгүй байдлын хамтын ажиллагааний тухай гэрээний байгууллага хоёр тусламжийг тоолгүй орхисон байв.

4. АБХАГБ-ын орнууд яагаад Казахстаныг дэмжихээр болов

Оросын Гадаад хэргийн яам Казахстаны хэрэг явдлыг гадны заналхийлэг гэж үзжээ. Гадны нөлөөгөөр, зэвсэглэн бэлтгэсэн бүлэглэлийг ашиглан улсын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг бусинуулах оролдлого гэж Орос тооцож байна.

Орос “найрамдалт” орондоо гвардийн десантын 98-р дивиз (Иваново хотод байрладаг) ба Оросын Зэвсэгт хүчний элитийн гэгдэх гвардийн десантын дайралтын 31-р тусгай бригадыг (Ульяновск) илгээжээ. Казахстанд Белорусь, Тажикистан, Армян ба Киргизийн хүчин очсон байгаа.

Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, энэ ажиллагааны талаар ярихдаа, “Казахстаныг алдаж болохгүй” яагаад гэвэл тэр нь  “Барууныханд Украинтай зэрэгцэхүйц”  том бэлэг болно” гэсэн байв. “Биднийг юу хүлээж буйг бид мэднэ. Тиймээс бүхэнд бэлэн байх ёстой. 2020 оны Наймдугаар сар биднийг олон зүйлд сургалаа” хэмээн тэр мэдэгджээ. Тажикийн лидер Эмомали Рахмон хэлэхдээ, “тус оронд тогтвортой байдал, эмх журмыг яриа хэлцлийн замаар шийднэ” гэсэн найдлагаа гаргажээ. Армянд энэ шийдвэрийг улс төр судлаачид, улстөрчид, сэтгүүлч нар шүүмжлэн Карабахын хоёрдугаар дайны дараа Токаев Азербайжанд газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сэргээн ялсанд нь баяр хүргэж байсныг санууллаа.

Киргиз зөвхөн парламентын шийдвэрээр цэрэг илгээх хуультай учраас асуудлыг дараагийн өдөр нь шийдсэн байв.

5. Цэргээ бусад оронд оруулахад Орост парламентын шийдвэр хэрэгтэй юу?

“Батлан хамаалах” хуулийн дагуу тийм шийдвэрийг Холбооны зөвлөлийн тогтоолын үндсэн дээр Ерөнхийлөгч өөрөө гаргадаг. Шийдвэр бүрд тогтоол хэрэггүй. Холбооны зөвлөлийн 2009 онд гаргасан “Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс гадна Оросын холбооны Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг шуурхай хэрэглэх тухай” гэсэн тогтоол л хангалттай. 

6. Энхийг сахиулагчид Казахстанд юу хийж байна вэ?

АБХАГБ-ын хамтын энхийг сахиулагчдын албан ёсны үүрэг нь улсын болон стратегийн байгууламжуудыг хамгаалалтад аван эмх журам тогтооход туслах ёстой. Хамгаалалтын байгууламжид “зэвсэгт бүлэглэл” довтолбол тэд галт зэвсэг хэрэглэх эрхтэй. Харин “жагсаал, цуглааныг хөөн тараах” эрх тэдэнд байхгүй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 4 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 4 цаг 43 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 17 цаг 14 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 17 цаг 55 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 17 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 18 цаг 9 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 23 цаг 48 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top