x

Энэтхэгт халварын тархалт их байгаа тул сонгуулийн цуглаан, шоуг хориглолоо

Энэтхэгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалт явуулж буй таван мужид Нэгдүгээр сарын 15-ныг хүртэл сонгуулийн цуглаан, замын шоу, булангийн уулзалт хийхийг хориглов. Ковидын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед дээрх шийдвэрийг гаргасан нь зөв гэж үзжээ. Санал хураалт энэ бямба гаригт явагдах юм.

Сонгуулийн ерөнхий комиссар Сушил Чандра хэлэхдээ, Нэгдүгээр сарын 15-нд ковидын нөхцөл байдлыг дахин хянаж үзээд олон нийтийн жагсаал цуглаан хийхийг зөвшөөрөх талаар дахин шийдвэр гаргах болно гэлээ.

Мөн тэрээр "Хэрэв ковид протоколыг дагаж мөрдөхгүй бол комисс намуудыг цаашид жагсаал цуглаан хийхийг хориглохоос буцахгүй" гэж онцлон мэдэгдлээ.

Комисс мөн ковидын хатуу удирдамжийг гаргаж, хаалганаас хаалганд кампанит ажил явуулахыг зөвшөөрсөн хүмүүсийн тоог тав хүртэл хязгаарлажээ.

Хэрвээ зөвшөөрвөл жагсаалд оролцож буй хүмүүст амны хаалт, гар ариутгагч бодис өгөхийг улс төрийн намуудаас хүссэн гэж Чандра хэлэв.

Комисс мөн ялалтын баяр тэмдэглэхийг хориглосон бөгөөд ялалтын гэрчилгээг авахын тулд зөвхөн хоёр хүн нэр дэвшигчийг дагалдан явахыг зөвшөөрөх ажээ.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:

  • Хятадын албаныхан Бээжингийн ойролцоох 14 сая хүн амтай Тяньжин хотын 20 оршин суугчдаас халдвар илрүүлсний дараа нийт хүн амд шинжилгээ хийнэ.

  • Өнгөрсөн долоо хоногт дэлхийн өдөр тутмын шинэ халдварын хурд бараг хоёр дахин нэмэгдэж, өдөрт хоёр сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

  • АНУ-ын дор хаяж зургаан уран гулгагчийн шинжилгээ эерэг гарсан нь Бээжинд болох өвлийн олимпийн талаар санаа зовниж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 4 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 4 цаг 48 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 17 цаг 19 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 18 цаг 0 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 18 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 18 цаг 14 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 23 цаг 53 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top