x

"Элитийн нэг бүлэг нь нөгөөхөө эсэргүүцлийн жагсаалаар шахаж, зайлуулж байгаа юм"

Улс төр судлаач Петр Милосердов Казахстаны эмх замбараагүй байдлын шалтгаан ба тэр нь хэрхэн төгсөх талаар ярьжээ.

Нэгдүгээр сарын 6-нд Орос өөрийн цэргээ Казахстанд орууллаа. Эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж байна. Эмх замбараагүй үйл явдалд эсэргүүцэгчид бас хүчнийхэн амиа алдаж байна. Оросын сөрөг чөлөөт "Сноб" сэтгүүлийн сэтгүүлч Казахстанд байхад нь төрийн эргэлт хийхэд оролцсон гээд хоёр жил шоронд суулгасан улс төр судлаач Петр Милосердовтой ярилцжээ.

Мы все проиграли»: как дело Петра Милосердова стало приговором целому  поколению политиков – МБХ медиаТус улсад энэ эмх замбараагүй хэрэг явдлын захиалагч хэн байж болох, Казахстан, Украин, Белорусийн эсэргүүцлийн үйлдлүүд ямар ялгаатайг, Оросын цэрэг Казахстанд орсноор тэр бүсэд Оросын нөлөө бэхжихийн зэрэгцээ тэр нь Казахуудын дунд амьдарч байгаа оросуудын амьдралыг ээдрээтэй болгох боломж, нөхцлийн талаар ярьжээ.  

Сэтгүүлч: Казахстанд Оросын ямар сонирхол байна вэ?

Петр Милосердов: Ер нь удирдлагын талаар ярих юм бол тэдний сонирхол үндсэндээ бизнес. Нефть, хий, өнгөт металлын ордууд ба Хятад барааны Казахстанаар дамжсан транзит. 

Сэтгүүлч: Эсэргүүцэгчдийг өөрсдөө зохион байгуулагдсанд итгэхгүй гэж та бичсэн байсан. Гэхдээ олон нийт зохион байгуулгдсан бол тэдэнд лидер байх ёстой бус уу. Лидер харагдахгүй байх юм. Яагаад?

Петр Милосердов: Дорнодод эсэргүүцэл амархан зохион байгуулагдана. Тэнд чинь хамаатан садан, овгийн зохион байгуулалттай. Мөн орон нутгийн гэмт хэргийн бүлэг эсвэл спортын хүрээтэй ер нь атамануудтай холбоотой бизнес тосгоны хөгшнийг дуудаж, танай тосгоноос 20 залуу гаргах хэрэгтэй гэнэ. Хүн бүрт нь болзолт шил архи, тодорхой нэгэн хэмжээний мөнгө өгнө. Дараа нь тэднийг тогтоосон газарт нь авчирна. Гэхдээ тэр 20 хүний дунд нэг нөхөр хүрсэн газраа очоод архидуулж тэнүүлэхгүйг харж байх ёстой. Тэр хараад сууж байгаа нь лидер биш, ердөө л менежер юм л даа. Казахстаны эсэргүүцэлд спортын хувцас өмссөн хөдөөгийн олон тооны хийх юмгүй хүмүүс оролцож байна. Учир нь залуучууд тус оронд хангалтай олон харин тэдэнд ажил байхгүй.

Дашрамд дурьдахад, "Медиазонаар" нэг жишээ болохоор сурвалжлага үзүүлсэн. Түүнд эсэргүүцэлд оролцогч эхлээд сурвлжлагчтай ярилцаад дараа нь бичлэгээ арчаад тэндээс зайлахыг шаардсан тухай үзүүлсэн. Тэр нь ердийн эсэргүүцэгчийн хэвлэлийнхнийг татаж,  тэдэнд зорилго, өөрсдийн үнэт зүйлээ ярих сонирхолоос огт өөр. Тэр нь хажууд нь байгаа сэтгүүлч сэжигтэй болж харагддаг хөлсний хүний ааш юм.

Сэтгүүлч: Тэгээд хэн эсэргүүцлийн ард зогсоно вэ?

Петр Милосердов: Одоо ерөнхийлөгч, Аюулгүйн зөвлөлийн тэргүүн асан Назарбаеваас өнөөгийн ерөнхийлөгч бөгөөд Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Токаевд шилжүүлэх засгийн транзит явагдаж байна. Түүнийг хийхийн тулд элитийн нэг бүлэг нь нөгөөдөө эсэргүүцлийн ажиллагаагаар шахалт үзүүлж, зайлуулж байгаа юм. Назарбаев өөрийн залгамжлагчаар сулхан ГХЯ-ны тэргүүн Токаевыг сонгосон. Гэтэл хоёр жилийн дотор тэр залгамжлагч холбоо сүлбээ, танил талаа бизнесийн салбарт хүртэл өргөжүүлж чадсан. Хариуд нь бизнес түүнд “за найз минь, тэр хөгшин тэнэгийн хөрөнгийг хуваая” гэж хэлсэн байхыг үгүйсгэх аргагүй. 

Сэтгүүлч: Telegram сувгаар нийтлэгдэж байгаа видеоноос харахад зарим нэгэн нь  эсэргүүцлийн жагсаалын үеэр шууд л дээрэм тонуул хийж байх юм. Тийм зүйл Белорусь, 2013-2014 онуудын Украины хэрэг явдлаар гараагүй. Учир нь юунд байна?

Петр Милосердов: Та дэлхий сар хоёрыг харьцууллаа. Украин, Беларусь, Орост европчууд амьдардаг. Орос, Украинд наад зах нь улстөрийн дулаарлын 10-15 жил, санаа бодлоо илэрхийлэх, улс төрийн намуудын хөгжлийн туршлага бий. Ер нь бол тийм туршлага Белорусьт байхгүй ч тэд Европтой зэрэгцээ учраас соёлоор ойр. Казахстанд бол улс төрийн  үйл ажиллагааны туршлага байхгүй. Тэнд нам, чөлөөт хэвлэл байхгүй. Түүгээр ч барахгүй Казахстанд феодалын нийгмийн өв үлдсэн байгаа. Зөвлөлт 70 жил дарж ирсэн нь одоо буцаад сэргэж байна. Тиймээс тэнд нийгмийн идэвх нь зөвхөн бусниулалтаар л илэрч байна. 

Сэтгүүлч: Засаг дамжуулах нь юунд хүргэдэг нь Путинд харагдсан гэх санаа байгаа. Та үүнийг зөвшөөрөх үү?

Петр Милосердов: Путин засагт үлдэхийг биш харин хэрхэн явахаа боддог гэж би үзэж байгаа.

Сэтгүүлч: Казахстанд Оросуудад хэрхэн ханддаг вэ?

Петр Милосердов: Онцгой хайр зарлаад байсан зүйл байхгүй. Казахстаны оросууд харийнхан болдог. Боломж гарангуут тэдэнд үүнийг мэдүүлээд өгнө дөө. Оросуудыг шахан гаргах зорилго стратеги тэдэнд байхгүй. Оросууд үнэтэй элемент гэсэн ойлголт байгаа. Тэд нар чинь инженерүүд, эмч багш нар. Тэдэнгүйгээр олон зүйл эвдэрнэ. Хэрэв казах өвчилсөн бол хамгийн түрүүнд л орост хандана. Сурсан нь ойлгомжтой, казах диплом худалдаад авсан байхыг мэднэ. Гэсэн ч оросуудыг хашаалсан, тэднийг улстөр, бизнесдээ оруулахгүй. Амьдраад ажлаад байх гэх янзтай.

Сэтгүүлч: Оросын десанттай онгоцнууд Казахстанд газардсан. Орос цэрэг оруулснаар юу хожих вэ?

Петр Милосердов: Манай элитийг аваад үзвэл тэд Токаевыг дэгээнд суулгана. Казахстанд манай цэргийнхэн байсаар байх ба харин Токаев засагт үлдэн хууль ёсны байгаадаа Кремльд өртэй болно. Орос өөрийн нөлөөг идэвхжүүлнэ.

Гэтэл Казахстаны оросуудад хожил байхгүй. Хэрэв манай элитүүд тэдэнд туслахыг хүссэн бол тэд оросууд голчлон амьдардаг хойд мужуудад нь автономыг эрх баригчидаас нь хүсэх ёстой байсан. Даяарчлалын цар хүрээгээр элитүүдэд тэндхийн оросууд юу ч биш. Цэрэг оруулснаар тэд зөвхөн санхүүгийн ба геополитикийн асуудлыг шийдэж байгаа юм.

Сэтгүүлч: Казахстанд зөвхөн орос, казахууд л амьдарч байна уу даа? 

Петр Милосердов: Тус оронд гурван жуза (тус нутгийн янз бүрийн мужуудад амьдардаг түүхэн нэгдлүүд) байдаг. Тэнд оросууд ч олон. Дараа нь хүн амын тоогоор немцүүд, солонгосчууд, татаарууд байгаа. 

Оросуудад байр суурь байдаггүй. Тэдний амыг барьсан. Олон оросууд өөрсдийн шиг сонирхлын төлөө шоронд сууж байна.

Немецүүдэд ганцхан зорилго бий. Тэр нь Германд очих түүнийгээ ч олон хүн хэрэгжүүлж байгаа. Солонгосчууд тэнд их нэгдэлтэй. Тэдэнд өөрийн бизнес, өөрсдийн хязгаарлагдмал ертөнц байгаа ба түүнээс нь ч казахууд айдаг, бас тэдэнд дургүй. Гэхдээ солонгосчууд юманд оролцохгүй, юу ч шаардаад байдаггүй.

Сэтгүүлч: Манай цэргийнхэн Казахстанд аль хир удаан байх бол? 

Петр Милосердов: Одоо Кремль, Казахстаны хооронд хэлэлцээр явагдаж байгаа би бодож байна. Хэрэв ямар нэг тохиролцоонд хүрэх юм бол эсэргүүцлийг хоёр гурван өдрийн  хооронд дарж аваад, түүнийг зохион байгуулагч нарт хотуудын гудамжнаас хүүхдүүдээ тосгондоо буцаан ав гэж хэлнэ. Асуудал одоо тэд хэрхэн наймаалцаж байна вэ гэдэгт л байгаа.

Сэтгүүлч: Цэрэг оруулсны дараа оросуудад хандах нь муудахгүй байх гэдгийг сайн талаасаа үзүүлэх боломж Орост байна уу?

Петр Милосердов: Юу ч болсон тэнд биднийг харийнхан гэж хүлээн авна. Гэхдээ тэр нь чухал биш. Харин украинчуудын оросуудад сөрөг хандах нь ойлгомжтой бөгөөд тэр нь удаан үргэлжилнэ. Казахстан болно хурдан. Эхлээд тэнд оросын цэрэгт дургүйцэх боловч тэдэнд мөнгө өгсөний дараа оросууд сайн гэж орилох болно.

Сэтгүүлч: Казахстанд иргэний дайн гарах эрсдэл байна уу? 

Петр Милосердов: Казахстанд маш их зөрөлдөөнтэй. Тэр нь Югослав задрахаас өмнө байснаас арай нэгдэлээр бага. Тэнд исламын хүчин зүйл байгаа ба исла бэхжихийг оролдож харин засаг нь түүнийг хийх боломжийг өгөхгүй байгаа. Ийм ээдрээтэй оршин тогтнож байгаа улс орнуудад иргэний дайны эрсдэл ямагт байж ирсэн.

Орчуулсан М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 4 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 4 цаг 55 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 17 цаг 26 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 18 цаг 7 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 18 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 18 цаг 21 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top