Өнгөрсөн жил БНХАУ-д биткойн олборлолтын бүхий л үйл ажиллагааг хориглосноор уурхайчдын их нүүдэл эхэлсэн билээ.. Олборлогчид Европын орнууд, Хойд Америк болон БНХАУ-ын хөрш зэргэлдээх Казакстан зэрэг орон руу нүүсэн. Учир нь цахилгааны өндөр боломжтой орон Казакстан байв.
Гэвч Казакстан улсад үймээн самуун дэгдсэний улмаас ерөнхийлөгч Касым Токаев харилцаа холбоо, интернэт сүлжээг унтраах шийдвэр гаргаснаар дэлхийн нийт биткойн олборлолтын 18 хувь сүлжээгүй болж зогсжээ.
БНХАУ-ын хамгийн том олборлолтын бааз нь усан цахилгаан станцыг түшиглэж байрладаг байсан бол Казакстаны крипто олборлолт хуучирч буй нүүрсэн цахилгаан станцуудыг түшиглэж, тус улсын цахилгааны нийт хэрэглээний 8 хувийг бүрдүүлж байжээ.
Эрчим хүчний сайдын мэдэгдэж буйгаар бүртгэлгүй олборлолтын хэмжээ 1.2 бүртгэлтэй олборлогчдоос 2 дахин давсан байна.
Одоогоор биткойны ханш 42,800 ам.доллар хүртэл унаад байна.
Өмнө нь БНХАУ-ын хоригийн үеэр биткойны ханш хүчтэй унаж байсан бөгөөд олборлолт шинэ газарт шилжсэнээр тогтворжиж байв. Энэ удаад ханш эргээд өсөх боломжтой ч АНУ бодлогын хүүгээ 3 өсгөх бодлого баримтлах учир эрсдэлгүй хүүний төвшин өсөж, хүмүүс хүү төлдөг бүтээгдэхүүн рүү шилжиж биткойны ханш унах талтай гэж үзэж байна.
Голомт Капитал