Сүүлийн долоон жилийн хугацаанд 10 настай Райан Кажи хүү гэр бүлийнхээ хамт YouTube дээр тоглоомын эзэнт гүрэн байгуулж, олон тэрбум үзэлттэй болж, гэр бүлдээ жил бүр хэдэн арван сая долларын ашиг авчирдаг байна.
Гурван настайгаасаа эхлэн Райан эцэг эхийнхээ долоо хоногт 20 долларын төсвөөр санхүүжүүлсэн тоглоомоор тоглож байхдаа бичлэгээ хийдэг байжээ. Эцэст нь папье-маше өндөгний бичлэг цахим ертөнцөд тарж, эцэг эх нь өдрийн ажлаасаа гарч, видеонуудыг нь томоохон бизнес болон хувиргаж чаджээ.
Одоо "Райны ертөнц"-ийг бүрдүүлдэг 10 сувгаар тэрээр долоо хоногийн бараг өдөр бүр шинэ тоглоомоор тоглодог бөгөөд нэг видеоноос нөгөө видео руу амархан дамжиж байна. Мэдээж энэ нь хүүхдийн тархийг эзэмдэж, асар их орлоготой болж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com