Нэгдүгээр сарын 6-нд Трампыг дэмжигч бүлэглэлийн барилга руу халдсаны ойн өдөр хууль тогтоогчид Капитолд цугларах үеэр Ерөнхийлөгч Байден Дональд Трампыг "худал хуурмагын сүлжээ үүсгэж, ардчилалд заналхийлж байна" гэж буруушаав.
Албан тушаалаа авснаас хойш Ерөнхийлөгч асан руу хийсэн хамгийн ширүүн дайралтдаа Байден Трамп болон түүний холбоотнуудыг “Америкийн хоолойд чинжаал бариад” сонгуулийн тогтолцооны хууль ёсны байдлыг алдагдуулахыг оролдсон гэв. Мөн Трампын үйлдлийг алс холын орнуудын автократ болон дарангуйлагчдын үйл ажиллагаатай зүйрлэн ярив.
Байдены хэлсэн үг нь Трамп саналын хайрцагт шийдвэрлэх ялагдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаас хойш нэг жилийн дараа АНУ хэрхэн хагарч байгааг онцолсноор тус өдрийн тэмдэглэлт үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
Албан тушаалаа өгснөөс хойш бараг нэг жилийн дараа Бүгд найрамдах нам дахь Трампын эрх мэдлийг атгасан хэвээр байгаа нь өмнөх ерөнхийлөгч хэчнээн хүчтэй гэдгийг харуулж байна.
Б.Бүжлхамаа