x

ОХУ тэргүүтэй улсууд Казахстанд энхийг сахиулагчдаа оруулахаар болжээ

Казахстаны ерөнхийлөгчийн хүсэлтээр Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-ын гишүүн орнууд түр хугацаанд энхийг сахиулагч цэргийн хүчээ тус улсад оруулахаар болжээ.

“Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаевын хүсэлтээр, Казахстан улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг гадаад хүчний нөлөөнөөс хамгаалах зорилгоор ХАБГБ-ын аюулгүй байдлын зөвлөл энхийг сахиулагчдын хамтарсан зэвсэгт хүчнийг хамтын гэрээний 4 дүгээр зүйл заалтыг үндэслэн Бүгд Найрамдах Казахстан Улсад байрлуулахаар боллоо” гэж тус байгууллагын тэргүүн, Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян өөрийн фэйсбүүк хуудсанд бичсэн байна.

Хамтарсан зэвсэгт хүчин Казахстанд дэг журам тогтож, нөхцөл байдал хэвийн болох хүртэл буюу хязгаарлагдмал хугацаагаар байрлахыг тэр бас мэдэгджээ.

Пашиняны мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө террористууд улс орны стратегийн ач холбогдолтой байгууламжууд руу халдаж эхэлсэн тул ХАБГБ-аас тусламж хүсэх болсноо Токаев нийтэд мэдэгдсэн юм.

Шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал, цуглаан шинэ оны эхний өдрөөс эхлэн Казахстан даяар өрнөөд байна.

Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өчигдөр орон даяар онц байдал зарласан юм.

ХАБГБ-ыг Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1992 онд ОХУ, Армени, Казахстан, Киргизистан, Тажикистан, Узбекистан улсууд хамтран байгуулж байжээ.

Хоёр жилийн дараа Азербайжан, Беларусь, Гүрж улсууд нэгдсэн байна. Харин 1999 онд эдгээрээс Азербайжан, Гүрж, Узбекистан гишүүнчлэлээ цуцалж, бусад зургаан улс гишүүн хэвээр үлдсэн юм.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 4 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 4 цаг 23 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 16 цаг 54 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 17 цаг 36 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 17 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 17 цаг 49 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 23 цаг 28 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top