x

Казахстанд найман цагдаа, нэг цэрэг, нэг энгийн иргэн амиа алджээ

Казахстан Улсын нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлийн дайралт гэж үзэж байна гэж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) нарийн бичгийн дарга нарын газрын Казахстан дахь нөхцөл байдлын талаарх тайлбарт дурджээ.

Тэрээр “ХАБГБ-ын нарийн бичгийн дарга нарын газар Казахстаны талаас тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авснаа баталж байна. Энэхүү хүсэлтэд үүсээд буй нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлүүдийн халдлага гэж үзэж байна” гэж тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.

Өчигдөр Казахстаны Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулж, зургаан сарын хугацаанд шингэрүүлсэн хий болон бензиний үнэд төрийн зохицуулалт хийхийг үүрэг болгосон байна.

Тэрээр мөн Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын удирдаж байсан Аюулгүйн зөвлөлийн тэргүүн болж байгаагаа мэдэгдэж, нөхцөл байдлыг зохицуулах шинэ арга хэмжээг танилцуулжээ.

Үймээний улмаас хүчнийхэн гэмтэж бэртэж, амиа алдсан тул Токаев зөрчил гаргагчдын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авна гэж жагсагчдад анхааруулжээ.

Казахстаны бүс нутгуудад гарсан үймээний улмаас найман цагдаагийн ажилтан болон Үндэсний гвардийн нэг цэрэг амь үрэгдсэн байна. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Атырау хотод цагдаа нар гал нээж, нэг хүн амиа алджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 4 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 4 цаг 41 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 17 цаг 12 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 17 цаг 53 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 17 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 18 цаг 7 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 23 цаг 46 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top