x

КАЗАХСТАН: Хүмүүс машин техник шатааж, хотуудад Онц байдал тогтоолоо

Казахын эрх баригчид эсэргүүцэгчдийн шаардлагаар байгалийн хийн үнийг буулгасан ч Казахстанд эсэргүүцэл зогссонгүй. Бүс нутгаас гадна саяас давсан хүн амтай хотууд  эсэргүүцэлд автаж байна.

Казахстаны хуучин нийслэл Алматы эсэргүүцэл хүчтэй явагдаж тэнд цагдаа нар захиргааны байрыг хамгаалалтдаа авсан жагсагчдын эсрэг гэрэл, дуут гар бөмбөг, нулимс асгаруулах хий хэрэглэж, гудамжинд хэдэн мянган хүмүүс цагдаагийн машиныг шатааж байна.

Нийслэл Нур-Султан хотод жагсагчдыг нулимс асгаруулах хийгээр хөөн тарааж байна.

Шахмал хийн үнийг нэмэгдүүлсний эсрэг жагсаал Нэгдүгээр сарын 2-нд Жанаозен хотод анх эхэлсэн байна. Эсэргүүцлийн жагсаал нь байгалийн шахмал хийн нэг литрийн үнийг 60 тенге байсныг 120 тенге болгон нэмэгдүүлснийг эсэргүүцэж байв. Үүнээс хоёр хоногийн дараа хийн үнийг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан бусад хот сууринд гарч эхлэв. Үнэ нэмэгдүүлсний эсрэг жагсаал сүүлдээ улс төрийн утга агуулгатай болон засгийн газрыг огцрохыг шаардаж эхлэв. Эцэст нь эрх баригчид жагсагчдын шаардлагаар нэг литр хийн үнийг 50 тенге болгохыг зөвшөөрсөн ч эсэргүүцэл зогссонгүй. Ингээд Ерөнхийлөгч Кэсым-Жомар Токаев жагсагчдад хандан “эвдлэн сүйтгэгч нарын уриалгад автахгүй, гадаад дотоодыг өдөөн хатгалтад өртөхгүй байхыг” уриалав. Мөн тэрээр эсэргүүцэгчдийн “хууль ёсны шаадлага тус бүрийг нягтлан авч үзнэ” гэж тэр амлав.

Үүний дараа Ерөнхийлөгч Алматы болон Мангистаус мужид онц байдал тогтоолоо. Дээр нь Казахстаны удирдагад  өөрчлөлт оруулан тус орны төрийн нарийн бичгийн даргаас Крымбек Кушербаевыг чөлөөлөн өөрийн туслах Карин Ерлан Тынымбайулыг томилж, Казахстаны Үндэсний аюулгүй байдлын даргыг солив.

Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулсан тогтоолд гарын үсэг зуржээ.

Алматы хотын эсэргүүцлийн гэрэл зургийн сурвалжлагыг доороос үзнэ үү.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 3 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 4 цаг 6 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 16 цаг 37 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 17 цаг 19 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 17 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 17 цаг 32 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 23 цаг 11 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top