x

Казахстаны Засгийн газар огцорлоо

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев лхагва гаригт Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Тэрээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилжээ.

"Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай" гэж зарлигт дурдсан байна.

Уг баримт бичигт мөн шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл Засгийн газрын гишүүдэд бүрэн эрхээ үргэлжлүүлэхийг даалгажээ.

2019 оны хоёрдугаар сарын 25-наас хойш Казахстаны Засгийн газрыг Аскар Мамин тэргүүлж байв.

Шинэ Төрийн нарийн бичгийн дарга

Казахстаны Ерөнхийлөгч мөн өөрийн туслах Ерлан Кариныг шинэ Төрийн нарийн бичгийн даргаар томилж, энэ албан тушаалыг 2019 оны есдүгээр сараас хойш хашсан Крымбек Кушербаевыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу, Төрийн нарийн бичгийн дарга нь дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийн талаар ерөнхийлөгчид санал боловсруулж,  парламент болон түүний танхим, төрийн бусад байгууллага, олон нийтийн холбоо, түүнчлэн олон улсын харилцаанд төрийн тэргүүний ашиг сонирхлыг төлөөлдөг.

Үүнээс гадна, нийгэм-хүмүүнлэгийн салбарын асуудал, төрийн тэргүүний дэргэдэх зөвлөлдөх-зөвлөх байгууллагууд болох авлигатай тэмцэх комисс, төрийн шагналын комисс, иргэний харьяаллын комиссын үйл ажиллагааг зохицуулдаг байна.

Түүнчлэн Казахстанд итгэмжлэгдсэн гадаад улсын Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авдаг аж.

Казахстанд өрнөсөн эсэргүүцлийн жагсаал

Он гарсны дараа Жанаозена, Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн нефтийн үнэ хоёр дахин нэмэгдсэнийг эсэргүүцэн жагссан байна. Казахстаны Эрчим хүчний яамнаас тайлбарласнаар, нэгдүгээр сарын 1-нээс эрэлт нийлүүлэлтээс шалтгаалан цахим биржийн арилжаагаар үнэ тогтож эхэлжээ. Токаев нөхцөл байдлыг судлах комисс байгуулахыг үүрэг болгосон байна. Мягмар гарагт Казахстаны эрх баригчид жагсагчдад буулт хийж, Засгийн газрын комиссын гишүүд жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, Мангистау мужид хийн үнийг литр тутамд 50 тенге /0,11 орчим ам.доллар/ болгож бууруулахаа амлажээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мөн ард иргэддээ хандаж үг хэлэхдээ, хянамгай хандаж, дотоод болон гадаад өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалсан байна.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 4 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 4 цаг 14 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 16 цаг 45 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 17 цаг 27 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 17 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 17 цаг 40 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 23 цаг 19 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top