Израилийн зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин элсэн чихрээр дүүргэсэн халбаган хэлбэртэй шувуун сүргийн түрхэн зуурын гайхалтай агшныг буулгаж чаджээ.
Мянга мянган оддын нисч, бөөгнөрөх чимээний үеэр энэ үзэгдэл болсон байна.
Альберт Кешет мөн халбага нугалж байгаа мэт харагдацыг зурж, олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Эдгээр зургууд Израилийн нэрт халбага нугарагч Ури Геллерийн анхаарлыг татсан бөгөөд тэрээр музейдээ жаазалсан гэнэ.
Альберт Кешет өглөө эрт Йордан хөндийн хойд хэсэгт орших газар руу зэрлэг ургамал, шувуудын зураг авахуулахаар явахдаа эдгээр зургуудыг авчээ.
Тэрээр "Би хөндийд шувуу хайж байхдаа тус сүрэгтэй таарсан. Би тэнд тав, зургаан цаг орчим байж, үзэсгэлэнтэй зургуудыг нь авахын тулд тэднийг харж, дагасан" гэжээ.
Мөн тэрээр "Тэд тэнгэрт гарч одод мэт бүжиглэж эхэлсэн. Намайг маш их гайхшруулсан нь ердөө 5 секундын дотор шувууд халбаганы хэлбэрийг бий болгосон. Тэд үүнийг хэдхэн секундын турш барьж, дараа нь өөр хэлбэр дүрстэй болсон. Ури Геллерийн алдаршсан нэгэн адил нугалсан халбага болгон хувиргасан. Би аялж, гэрэл зураг авч байсан 10 жилийн хугацаанд энэ бол миний авч байсан шувуун сүргийн хамгийн гайхалтай зургуудын нэг юм!" гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.bbc.com