Шинэ оны энхий өдөр үл таних этгээд цэрэггүй бүсийг даван Хойд Солонгос руу нэвтэрсэн гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхэн мэдэгджээ.
Хоёр Солонгосыг тусгаарлаж буй 2.5 милийн өргөнтэй хамгаалалтын бүс дэх олон хашааны хамгийн урд хэсэг болох өндөр өргөст торонд авирч буй хүний бичлэгийг xагассайн өдрийн 18:40 цагт Өмнөд Солонгосын камерт буужээ. Хашаан дээрх мэдрэгчүүд дохиолол өгсөн гэж цэргийнхэн мэдэгдээд байна.
Гэвч дэлхийн хамгийн хүнд зэвсэглэсэн хилийн хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын доголдол 21:20 цаг хүртэл анзаарагдсангүй. Хойд Солонгосын талаас ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.
Энэхүү цэрэггүйжүүлсэн бүсийг хүн хөндлөн гулд туулах нь ховор бөгөөд аюултай бөгөөд өмнөдөөс хойд зүгт хөндлөн гарах нь бүр ч ховор тохиолддог зүйл юм. Цэрэггүйжүүлсэн бүсийн хашаа, мэдрэгч, мина талбай, харуулын пост, зэвсэгт эргүүлээр дүүрэн бөгөөд хоёр сая орчим цэрэг хоёр талдаа тулалдаанд бэлэн байдаг аж.
Хоёр Солонгос техникийн хувьд хэдэн арван жилийн турш дайтаж байгаа бөгөөд Солонгосын дайн 1953 онд энхийн гэрээгээр бус эвлэрлийн гэрээгээр зогссон байдаг. Хойд Солонгос 1990-ээд онд өлсгөлөнд нэрвэгдсэнээс хойш 33,800 орчим Хойд Солонгосчууд Өмнөд рүү дүрвэсэн байдаг байна.
Ким Чен Ун 10 жилийн өмнө эцгээсээ өвлөн авсан хүнсний архаг хомсдолыг арилгах амлалт өгснөөр Хойд Солонгосын удирдагчийн хоёр дахь арван жилээ ийнхүү эхлүүлж байна.
Б.Бүжлхамаа