ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар цахим дээд хэмжээний уулзалт хийж, барууны орнуудтай зөрчилдөж буй асуудлаар харилцан дэмжлэг хүсчээ.
Тэд албан ёсоор эвсэхээ зарлаагүй ч бие биенээ “хуучин анд”, “эрхэм найз”, “хүндэт нөхөр” хэмээн дуудаж, хүний эрхийн асуудлаар өрнөдийн дарамт шахалт нэмэгдэж, геополитикийн түншлэл улам бүр чангарч байгаа энэ үед эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулав.
Путин ирэх хоёрдугаар сард болох Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцоно гэж мэдэгдсэн нь түүнийг АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд болон бусад орны албаны хүмүүс бойкотлосон арга хэмжээнд оролцохоо баталгаажуулсан анхны удирдагч болов.
Үүнээс гадна Ши Жиньпин барууны орнуудаас "аюулгүй байдлын баталгаа" өгөх тухай Путины шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Ази Номхон далайн бүс нутагт өрнөдийн цэргийн үйл ажиллагааны талаар Ши Жиньпин шүүмжилсэн байр суурьтай Путин санал нэг байна. Удирдагчид барууны банкнаас хамааралтай байдлаа багасгахын тулд "бие даасан санхүүгийн дэд бүтэц" байгуулах талаар ярилцсан гэж Кремль мэдээлжээ.
Харин нөгөө талд Барууны эрх баригчид ОХУ-аас Украинд үзүүлж буй шахалтын талаар ярилцаж байгаа юм. Гэхдээ Москва өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзахаар Путин хийсэн айлчлалын адил өөр олон найзтай гэдгээ харуулж байна.
Путин, Ши хоёр Энэтхэгтэй гурван талт дээд хэмжээний уулзалт хийх боломжтой гэжээ.
Бээжингийн профессор Ченг Шиаохэ "Хятад, Орос аль аль нь АНУ-ын дарамттай адилхан тулгардаг. Иймд хоёр улс дипломат харилцаандаа бие биенээ дэмжих хэрэгтэй” гэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com